2009-03-30

Дэлгэцний гэрэлтэлт тохируулагч программ

Удаан хугацаагаар компьютер дээр ажилладаг хүмүүст хэрэгтэй байж магадгүй нэг программ оллоо. Өдрийн цагт цонхоор тусах нарны гэрэлд гялбаад компьютерийн дэлгэц олигтой харагддаггүйгээс ихэнх хүмүүс гэрэлтэлтийн тохируулгыг нэлээд тод дээр тааруулдаг. Гэтэл орой нар жаргасны дараа энэ нь нүдэнд хэт хурцдаж, нүд амархан ядардаг. Тэгвэл энэ жижигхэн, үнэгүй программыг татаж аваад компьютертээ суулгаад үзээрэй. Таны дэлгэцийн гэрэлтэлтийг автоматаар тохируулж нүдийг тань хамгаалах болно. Үр дүн нь оройн цагаар илүү харагдана гэдгийг анхаарна уу.

1 comment:

  1. Баярлалаа агаа, ойр ойрхон гоё юм бичиж байвал бүүр их баярлана шүү.

    ReplyDelete