Харьцангуйн онолыг амьдрал дээр дахин батлажээ

Шат буюу уулан дээр байгаа хүн автомашинаар хурдалж яваа хүнээс илүү хурдан хөгширдөг хэмээх Эйнштэйний 1907 онд нээсэн харьцангуйн ерөнхий онолын хялбар томъёоллыг бид мэднэ. Эрдэмтэд өмнө нь одоогоор бүтээгдээд байгаа хамгийн өндөр нарийвчлал бүхий атомын цагийг пуужинд байрлуулан сансарт нисгэж, түүний заалтыг дэлхийд байрлаx атомын цагтай харьцуулан таталцлын хүчний сулралт нь цаг хугацааг удаашруулдагийг батласан юм.

Харин энэ удаад Колорода мужийн "National Institute of Standards and Technology (NIST)"-ийн физикчид Эйнштэйний харьцангуйн онолыг бодит амьдралын хүрээнд хэр зэрэг нөлөөлдөг болохыг туршилтаар тогтоожээ. Туршилтад мөн адил атомын цаг ашигласан бөгөөд уг цаг нь 3.7 тэрбум жилд 1-хэн секундийн алдаа үзүүлэх өндөр нарийвчлалтай юм. Туршилтаар шатны хэдэн алхамын дээр болон доор зогсож байгаа хүний насны зөрөөг тооцож гаргаснаар шатны дээд талд зогсож байгаа хүн илүү хурдан хөгширнө гэдгийг тогтоожээ. Гэхдээ энэ зөрүү нь маш өчүүхэн бөгөөд хүмүүс шатан дээр 79 жил амьдарсан гэж тооцвол хөгшрөлтийн зөрүү нь секундийг 90 тэрбум хуваасны нэг хугацаагаар хэмжигдэх ажээ.


эх үүсвэр; redOrbit

5 сэтгэгдэл:

Няцаалт өгөх судалгааны ажил ид дундаа явж байна гээд л DW-гээр цуураад байсын ккк ахиад л баталчихаж

хариулах...

DW гэж юу вэ? Няцаалт өгөгчид нь тэгвэл орчин үеийн шинжлэх ухааны хязгаарт баригддаггүй илүү өргөн хүрээнд сэтгэгчид байхнээ!

хариулах...

Deutsche Welle телевизийн science нэвтрүүлгээр гараад байсын Берлиний их сургуулийнхан гээд

хариулах...

Энэ бол баталгаа биш. Зүгээр сенсаац хөөсөн юмнууд илийрч байгаа юм. Биет, тухайлбал хүн гэрлээс илүү хурдлаагүй тохиолдолд харьцангуй онолыг батлах боломжгүй. Мөн гэрлээс илүү хурдаар 1 жилээс дээш хугацааг зарцуулаагүй тохиолдолд мөн батлах боломжгүй. Ганцхан батлах боломж байгаа бөгөөд тэр нь ТОДОРХОЙГҮЙ. Харьцангуй онол мандсаны бас нэг нууц нь буюу хүчин зүйл нь ХАЛУУГ ЦӨМИЙН УРВАЛ. Юу гэсэн үг вэ гэвэл энэ урвалын хэнд ч тодорхой батлагдсан явдал нь Эйнштенийг дараагийн удаад ямар ч онол дэвшүүлсэн бай түүнд сохроор итгэх тйим их итгэлийг бусдад төрүүлсэн юм. Энэ онол ийм болохоороо алдаршсан юм даа.

Cаарал хариулав... 6/11/12, 2:37 AM

Эйнштейний харьцангуйн онол зөв гэдэг нь боловсруулагдсаныхаа дараахан буюу 1919 онд, хэд хоногийн өмнө тохиолддог шиг нар хиртэлтийн үед анх нотлогдсон байдаг. Харьцангуйн онол, ядаж гэрлийн хурданд ч хүрэх боломжгүй бидний өнөөдрийн амьдралд ч хэрэглэгдсээр байна. Тухайлбал GPS-ийн ажиллагаанд уг онолд тулгуурлах хэмжилтийн засвар хийгддэггүй бол хэдэн 100 км-ээр алдаж ямар хэрэггүй хог болж хувирна.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх