Интернетийн хурдыг 1 Гигабитэд хүргэнэ

Өмнөд солонгосчууд 2013 он гэхэд өөрийн орны кабелийн болон утасгүй интернетийн хурдыг одоогийн хэмжээнээс 10 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү төлөвлөгөөгөөр интернетийн хурдыг хэдэн зуун мегабит бус гигабайтаар тоологдох хэмжээнд хүргэх ажээ. Интернетийн хурд гигабит хэмжээнд хүрсэнээр одоогоор сураг нь ч дуулдаагүй байгаа хэт өндөр нягтрал (UDTV) бүхий телевизийн нэвтрүүлэг үзэх боломж бүрдэнэ. Мөн гар утсаараа HD ангиллын видео үзэх боломжтой болох юм.

Төлөвлөгөөний хүрээнд нийт 34 тэрбум вон зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд зардалын дийлэнх хэсгийг хувийн секторын хөрөнгө оруулалтаар бүрдүүлэх ажээ. Энэхүү зардалын хэмжээ нь тус улсын боловсролын салбарын нэг жилийн төсөвтэй тэнцэж байна. Өнөөгийн байдлаар Өмнөд солонгос интернетийн бодит хурдаар дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд дунджаар 12Мб байгаа юм. Төлөвлөж буй Ultra Broadband convergence Network (UBcN) ашиглалтад орсоноор телефон яриа, телевизийн нэвтрүүлэг, онлайн худалдаа, өргөн боломжит интернет телевиз зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг сувгаар хүлээн авах боломж бүрдэх юм.

Үүнээс гадна гэрийн сургалт, эрүүл мэндийн, засаг захиргааны болон зар сурталчилгааны үйлчилгээг өндөр чанартайгаар хүлээж авахаас гадна зөвхөн гэртээ ч бус гадуур явахдаа гар утас болон зөөврийн бусад төөхөрөмжүүдийн тусламжтайгаар интернет холболт, телефон ярианы үйлчилгээ, телевизийн нэвтрүүлгийг одоогийнхоос 10 дахин өндөр хурдаар хэрэглэх боломжтой болох ажээ.


эх үүсвэр; ITTtimes

2 сэтгэгдэл:

34 terbum voon yaahaaraa neg jiliin tusuw boldiim hehe

Cаарал хариулав... 5/10/13, 12:30 PM

"34.1 тэрбумын 32.8-г хувийн хөрөнгө оруулалтаар, 1.3-г засгийн газрын хөрөнгөөр бүрдүүлнэ" гэсэн байна. Орчуулга хийгдсэний дараа эх сурвалжийн агуулга өөрчлөгдсөн бололтой.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх