Фүжицү компани ухаалаг утасны камерийн тусламжтайгаар нүүрний арьсны өнгийг нарийвчлан тодорхойлох чадвартай Color Frame хэмээх апликэшн бүтээсэн байна. Уг програм хангамж батга, толбо, нүх сүвийг оролцуулаад арьсны нөхцөл байдлыг хялбархан мэдэх боломжийг олгоно. Нүүрний арьс гэрэлтүүлгийн байдлаас хамааран янз бүр харагддаг бол шинэ апликэшн орчны нөxцөлөөс хамаарах гэрлийн нөлөөллийг засварлах функцийг агуулдаг байна.
Мөн утасны арын буюу үндсэн камер ашиглах учир толинд харангаа нүүрний хэсгүүдийн зургийг авах шаардлагатай юм. Шанаа, хамрын хоёр тал, хацар, уруулын эргэн тойронд нийт 4 зураг авч "шинжилгээ" товчийг дарахад үр дүнг тоон үзүүлэлт болон дүрслэлээр харуулна. Шанааны зурагнаас батга, хамрын хоёр тал болон хацрын зурагнаас арьсны нүх сүвийг тус тус тодорхойлдог байна. Шинжилгээний өмнөх үр дүнгүүд хадгалагдах учир тэдгээрийг харьцуулах замаар гоо сайхны хэрэгслийн үйлчилгээг хялбар шалгах боломжтой юм.
Үүнээс гадна борлуулагч нар үнэгүй дээж (сэмпл)-ийг хэрэглэх үед арьсанд хэрхэн нөлөөлж байгааг богино хугацаанд үзүүлж бүтээгдэхүүнээ сурталчлах, хэрэглэгчидтэй харилцах хэрэгсэл болгон ашиглах боломжотой юм. Шинэ апликэшнийг энэ онд багтаан хэргэлэгчдэд хүргэхээр төлөвлөөд байгаа бөгөөд эхний ээлжинд зөвхөн япон эмэгтэйчүүдэд зариулан гаргахаар төлөвлөж байна. Цаашид нас, хүйс, арьсны өнгө харгалзахгүйгээр илүү олон хүний арьсны өгөгдлийг цуглуулж ямар ч хүнд хэрэглэхэд тохиромжтой хувилбарыг бүтээхэээр төлөвлөжээ.
эх сурвалж, diginfo Мэдээллийн технологи
3 сэтгэгдэл:
Arisnii ongon deer cameraar shinjilgee hiigeed yanz buriin onosh gargadag app-uudiig amerikiin emnelguud suuliin uyed tsoongui ipadad gargaj baina gesen. neg medeenees l uzsen.
Монгол хэл дээр нийтлэгдэх нь чухал шүү дээ Сааралтай санал нэг байна.
Сэтгэгдэл үлдээх