Teledildonics

Бие биенээсээ алсад байгаа хосуудын дотно харилцааг хадгалахад технологийн дэвшлүүдийг ашиглах оролдлогууд хийгдсээр ирсэн билээ. Үүнд Skype болон FaceTime мэтийн апликэшнүүд чухал үүрэгтэй боловч илүү бодит байдлыг бий болгохыг эрмэлзсэн зүрхний цохилт дамжуулах, үнсэлтийг дууриах харилцааны төхөөрөмжийг тус тус онцолж болно. Тэгвэл энэ удаад арай өөр хэлбэр, зориулалт бүхий харилцааны систем бүтээгдэж байгаа тухай мэдээллийг хүргэж байна.

Ухаалаг утасны апликэшн програм, "хөх шүд" бүхий ухаалаг утас, нэмэлт хос төхөөрөмжөөс бүрдэх энэхүү систем хүний биеийн онцлог хэсгийн хөдөлгөөний мэдрэхүйг дамжуулах үүрэгтэй юм. Системийн нэмэлт хос төхөөрөмж нь эртний грекийн бурхадын нэрээр Зевс, Хера хэмээн тус тус нэрлэгджээ. Зевс нь цилиндр хэлбэртэй, чичиргээ мэдрэгч уутанцар бүхий төхөөрөмж юм.

Тэгвэл Хера нь мөн адил хэлбэртэй боловч олон төрлийн хурдаар хөдлөх поршин бүхий хэсгийг агуулдаг. Төхөөрөмжүүдийн хамгийн гол ид шидийг тэдгээрт байрлуулсан мэдрэгчүүдэд үзүүлдэг байна. Зевс нь түлхэлтийн хөдөлгөөнийг өндөр нарийвчлалтай мэдэрч, поршингийн түлхэлтийн хөдөлгөөнд шилжүүлэн Херад дамжуулна. Харин Хера нь түлхэлтийн хүчний улмаас хийгдэх булчингийн агшилт буюу хариу үйлдлийг Зевст дамжуулна.

Энэ үэд Зевсийн уутанцарт мөн адил агших үйлдэл хийгддэг байна. Хосууд ухаалаг утсаар нэг нэгнийхээ дүрсийг харж, дуу хоолойг сонсож, харилцан ярилцангаа LovePalz хэмээн нэрлэгдэх уг төхөөрөмжийг ашиглах боломжтой юм. Хос төхөөрөмж тус тус 49.95 доллараар үнэлэгдэж байгаа боловч одоогоор үйлдлэрлэлийн шатанд байгаа учир хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байна.







эх сурвалж, gizmag

,

3 сэтгэгдэл:

хээх сэкс хийх юм уу? солиотой юм аа

Cаарал хариулав... 9/28/12, 12:26 AM

Хүний биеийн хөдөлгөөнийг мэдэрч, дамжуулж, техникийн тусламжтайгаар дууриалган дахин сэргээж байгаа нь сонирхол татах технологийн шалтгаан болно. Хэрэгцээ, ашиг олох боломж байгааг мэдэрч, түүнийг бодит үйл хэрэг болгон бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь сонирхол татах эдийн засгийн шалтгаан болно. Сонирхол татах гуравдахь шалтгааныг чи харин сэтгэгдлээрээ тодорхой тайлбарлачихжээ.

Жаргал хариулав... 9/28/12, 3:06 PM

Янзтай, Саарал аа чи шүү..

хариулах...

Сэтгэгдэл үлдээх