Оросын хар зах дээр санал болгож буй кибер довтолгооны үйлчилгээний төрөл, тоо хэмжээ өнгөрсөн жилээс эхлэн эрс нэмэгдэж байна. Энэ талаар сүлжээний хамгаалалтын Трендмайкро компаний танилцуулсан илтгэлд дурджээ. Тухайлбал нэлээд хэдэн жилийн өмнөөс муу нэрээрээ алдаршиж, ердийн айл өрхийн компьютерэээс авахуулаад АНУ-ын төв банк, НАСА, Амазон зэрэг томоохон сүлжээнүүдэд хүртэл нэвтэрч байсан ZeuS трожан вирусын хувилбарууд дөнгөж 200-500 доллараар үнэлэгдэж байна
Мөн 2007-2011 онд тархаж, учруулсан хохирлын хэмжээгээр багагүйд тооцогдож байсан DNSChanger, өнгөрсөн жил ихээр тархсан Ransomware (компьютерийн файл болон системийн ажиллагааг зогсоож, түүнийг засварлах нэрээр төлбөр шаарддаг mallware)-үүд ээс гадна спам тараах энгийн үйлчилгээнүүдийг ч бас санал болгож байна. Оросын хар зах дээрх кибер довтолгооны голлох үйлчилгээнүүдийн ханш дараах байдалтай байна.
・ Gmail бүртгэлд нэвтрэх - 1 имэйлд 162$
・ SOCKS бот (хамгаалалтын системийг нэвтлэх зорилготой) - 100$
・ DDoS довтолгоо - хоногт 30-70$, сард 1200$
・ Хэрэглэгчийн мэдээллийн сан болон имэйлрүү спам илгэх:1 сая имэйл тутамд 50-500$
・ SMS спам - 100 мянгаас 1 сая мессеж тутамд 3-150$
・ Ботнет - 200-2000$
・ Windows-ын Root-kit - 292$
・ Фэйсбүүк болон Твиттер бүртгэлд нэвтрэх - 130$
・ Компаниудын имэйлийн сүлжээнд нэвтрэх - 500$
・ Windowsийн хамгаалалт эвдэхэд зориулсан программууд - 10-20$
Илтгэлд дурдсанаар эдгээр кибер үйлчилгээний үнэ хөлс улам хямдарч байгаа бөгөөд Фэйсбүүкийн 1 сая 100 мянган хэрэглэгчийн хувийн мэдээллийг 5 доллараар худалдаж авсан тохиолдол ч гарчээ. Мөн кибер гэмт хэрэгтнүүд халдлагын үйлчилгээний үнийг бууруулахын тулд хамгийн сүүлийн үеийн технологуудыг ашиглаж байна гэжээ.
эх сурвалж, wired Мэдээллийн технологи
6 сэтгэгдэл:
Manai end DDoS neg udriin 150 yuan
yahoo account hackdaad history-g ni abad ogoh hun bhgui biz
Baina
saihan2
Сэтгэгдэл үлдээх