"Чимээгүй" машинаас хараагүйчүүдийг хамгаална

Хосломол хөдөлгүүрт болон цахилгаан автомашинуудын сурталчилгаанд дуу шуугиан маш бага гаргадаг тухай заавал дурддаг. Гэвч энэ нь хараагүй хүмүүсийг автомашинтай холбоотой осолд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж болох юм. Японы хараагүйчүүдийн холбооны хүсэлтийн дагуу засгийн газраас автомашин үйлдвэрлэгчдэд "чимээгүй" машиндаа ердийн хөдөлгүүрийн дуу чимээ, эсвэл гар утасных мэт дуу авиа гаргах аудио төхөөрөмж суурилуулах тухай дүрэм боловсруулж мөрдөж эхлэх тухай зарласан байна. Албан бус судлагаагаар өнгөрсөн жил 52 хараагүй иргэн "чимээгүй" машин ойртож ирж байгааг мэдрээгүйгээс осолд өртөх аюултай нөхцөл байдалд орсон тухай мэдээлэл байгаа боловч одоогоор албан ёсоор ямар нэгэн осол бүртгэгдээгүй байна.

Үүнтэй холбоотойгоор Тоёота компани 2010 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж буй хосломол хөдөлгүүрт машинууддаа явган зорчигч болон хараагүй хүмүүс ойртох үед мэдэрч дуу чимээ гаргах радарын төхөөрөмж суурилуулахаар төлөвлөж байна.
Одоогоор байгальд хорт нөлөө багатай автомашины борлуулалтыг дэмжих татварын болон урамшууллын бодлогын нөлөөгөөр японд хосломол хөдөлгүүрт машины хүмүүс маш ихээр худалдан авч байгаа юм. Хосломол хөдөлгүүрт Тоёота Приус машин сүүлийн дөрвөн сар дараалан борлуулалтын жагсаалтыг тэргүүлж байна.


(эх үүсвэр; yahoo news)

,

2 сэтгэгдэл:

"...Тоёота компани 2010 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж буй хосломол хөдөлгүүрт машинууддаа явган зорчигч болон хараагүй хүмүүс ойртох үед мэдэрч дуу чимээ гаргах радарын төхөөрөмж суурилуулахаар төлөвлөж байна" шийдэл нь сонин санагдаад байх юм.

хариулах...

Манай муур лав сүүдэрт нь унтаж байгаад ассаныг нь мэдээгүй дайруулсан шүү, энийг тоёотаруу мэдэгддэг юм билүү. Ядончууд чин мууранд их хайртай хүмүүс байдаг юм байна лээшд

хариулах...

Сэтгэгдэл үлдээх