Хаа сайгүй 3D

Ихэнх хүмүүс 3D буюу гурван хэмжээст дүрслэлийн талаар ийм төрлийн зарим кинонууд үзэж тодорхой ойлголттой болсон байдаг билээ. Хүний хоёр нүдний фокус ихэвчлэн нэг цэгт төвлөрдөг. Харин хоёр нүдэнд хоёр өөр дүрслэл үзүүлснээр хүний тархи тухайн дүрслэлийг нэгтгэн гурван хэмжээст хэлбэрээр хүлээн авдаг. Үүний тулд зориулалтын нүдний шил зүүх шаардлагатай бөгөөд нэг талын шил нь харж буй дүрслэлийн зарим өнгийг хаадаг, харин нөгөө талын шил нь уг хаасан өнгийг харуулах зарчимаар 3D дүрслэл болгон харуулдаг.

1953 онд House of Wax кино дэлгэцэнд гарсан нь 3D технологи нийтийн хүртээл болох анхны оролдлого болсон байна. Гэтэл уг кино нь аймшгийн сэдэвтэй, олон хүний дотор муухайруулж бие эвгүйцүүлмээр дүрслэлүүдийг үзүүлж байснаас олигтой амжилтад хүрээгүй юм байна. Хоёр дахь оролдлого буюу 1970-аад оны үед улаан ногоон шил бүхий нүдний шил ашиглаж байсан ба дүрслэлийн өнгөний чанар сул байснаас мөн л амжилтад хүрээгүй байна. Техник, технологийн хөгжлийн ачаар 2000-аад оноос эхлэн 3D технологи ашигласан кино, дэлгэцийн бүтээлүүд олноор бүтээгдэн гарч байгаа билээ. Тэгвэл энэ технологийг зөвхөн кино театрт бус, өдөр тутмын амьдралдаа ашиглах боломж бүрдэж эхэлж байна. Үүнтэй холбоотой зарим мэдээллийг хүргэе.

Зургийн аппарат
Өнгөрөгч 9-р сараас Англи улсад 3D фото зургийн аппарат худалдаалагдаж эхэлсэн байна. Fujifilm компаний FinePix REAL 3D W1 загварын уг аппарат нь гадна талаасаа ердийн зургийн аппарат мэт харагдах боловч хос линз, хос мэдрэгчтэй учир нэг удаагийн зураг авалтаар наана, цаана ялгаран харагдах 3 хэмжээст фото зураг авах чадвартай юм. Мөн LCD дэлгэц бүхий 3 хэмжээст зургийн жааз (дэлгэц), 3D хэлбэрээр хэвлэх принтерийг зохион бүтээсэн байна. Зургийн ерөнхий хэлбэр нь 1980-аад оны эхэн үед манай улсад худаалагддаг байсан, монгол ахуйг илэрхийлсэн гурван хэмжээст ил захидалтай төстэй харагдах ажээ.





Телевизор
Электрон бараа үйлдвэрлэгч аваргууд 3D телевизорийн эхний хувилбаруудаа уралдан танилцуулсан боловч алдарт Сони хамгийн түрүүнд худалдаанд гаргах тухайгаа зарлалаа. Сони компани ирэх жилийн сүүлээр Bravia 3D телевизороо хэрэглэгчдийн гарт хүргэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Мөн 3D технологи бүхий Playstation 3 тоглоом, Bluray диск тоглуулагч, зөөврийн компьютерүүд тун удахгүй хэр
эглэгчдийн хүртээл болох төлөвтэй байна.



Notebook
Acer компани өнгөрөгч сараас эхлэн AS5738 загварын 3D дэлгэц бүхий зөөврийн компьютер
ээ худалдаанд гаргасан байна. Уг зөөврийн компьютер нь компьютер тоглоом болон видео бичлэгийг гурван хэмжээст дүрслэлээр тоглож, сонирхох боломжтой юм. Хүсвэл дэлгэцээ 2D хэлбэрт тохируулах функцийг ч бас агуулах бөгөөд 4Гб санах ой, 320 Гб хард диск бүхий энэ компьютерийг 800 доллараар худалдаалж байгаа юм байна.


, ,

2 сэтгэгдэл:

wow бид ч үнхээр азтай хүмүүс шүү миний болдоор бид шинжлэх ухаан технологи яаг хурдацтай хөгжиж байгаа энэ үед төрсөн мэт санагдаад байдгийн ... удахгүй бүх л зүйл 3Д болох байхдаа :))

хариулах...

энэ талаар санаа нийлж байна, бараг л дэлгэцтэй бүхэн 3D болох бололтой, сүүлийн үед тусгай нүдний шил зүүлгүйгээр харж болох 3D-ийн тухай хүртэл яригдаж эхэлж байх шиг байна.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх