Android application-ий жишээ

Сүүлийн жилүүдэд iPhone болон андройд үүрэн төхөөрөмжүүд амьдралд нэвтрэхийн хэрээр программ зохиогч болон сонирхогч нарт мөнгө олох шинэ боломж нээгдэж байгаа билээ. Манайд хүртэл эдгээр төхөөрөмжүүдэд зориулагдах хэрэглээний программ хангамж хөгжүүлэлтийн уралдаан зохиогддог болж цөөнгүй хүмүүсийг хамрах болжээ. Энэ удаад ийм хэлбэрээр мөнгө олох, бизнес явуулахыг хүсч сонирхож буй хүмүүст зарим нэг санаа төрүүлж болохуйц хоёр жишээг хүргэж байна. Хэрэв та үнэхээр энэ төрлийн бизнест амжилт ольё гэж бодож байгаа бол яах аргагүй хэрэглэгчдийн сэтгэл зүйг маш нарийн судлах хэрэгтэй болохнээ.

Өнгөрсөн жил Motion portrait компаний бүтээсэн нэг бүр нь 300 иений үнэтэй "Hour face" программ худалдаалагдаж эхлээд гуравхан сарын хугацаанд 100 мянган таталт хийгдэж тухайн үед ийм төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын жагсаалтад дээгүүр байр эзлэж байсан байна. Энэ программын амжилт олсон гол шалтгаан нь насжилттай холбоотой эмэгтэйчүүдийн сэтгэлзүйг маш сайн мэдэрч хэрэгжүүлсэн явдал юм. Ямар ч насны эмэгтэйчүүд гоо сайхнаа удаан хугацаанд хэвээр хадгалахыг хүсдэг, магадгүй зарим нэгэнд нь тулгамдсан асуудал болж байдгийг ч үгүйсгэх аргагүй. Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч бас нүүр царай нь хэдэн насанд ямархуу байдалтай болохыг урьдчилаад мэдчихнэ гэдэг сэтгэл санааны хувьд ч, гоо сайхандаа анхаарахад нь ч тустай зүйл билээ.





Харин дараагийн программ нь бүтээгдээд удаагүй байгаа болохоор хэр олон тоогоор татагдсан тухай мэдээлэл одоохондоо алга байна. Гэхдээ дээрх программаас дутахааргүй амжилт олно гэдэгт бичлэгийг үзээд та итгэх болно. Битбокс хэмээх урлагын төрөл байдгийг та мэдэх байх. Амаараа хөгжимдөхийн тулд багагүй авьяас болоод дасгал сургуулилт шаардагдах нь ойлгомжтой учир хүссэн хүн болгон хийгээд байж чадахгүй. Харин энэ программийг ашиглаад та хичнээн авьясгүй байлаа ч ямар ч хөгжмийн зэмсэг, фон хөгжим ашиглалгүйгээр иж бүрэн дуу, хөгжмийн найруулга бүтээх боломжтой юм. Мөн таньд яг одоо энэ программийг татаж аваад оролдоод хүсэл төрж байгаа гэдэгт итгэлтэй байна.


,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх