Кибер гэмт хэрэг хоёр дахин нэмэгджээ

Америкийн "Интернеттэй холбоотой гомдол хүлээн авах төв (Internet Crime Complaint Center)"-ийн мэдээгээр кибер гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2009 оны дүнгээр 560 сая долларт хүрч өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдсэн байна. Тус төвд өнгөрсөн онд 336,655 гомдол ирсэн бөгөөд нийт гомдлын 20% нь онлайнаар худалдан авсан бараа ирээгүй, 14.1% нь хувийн нууцад хамаарах мэдээлэл алдагдсан тухай байжээ. Онлайн хохирогчдын дундаж хохирол 575 доллар бөгөөд нийт хохирогчдын 1% нь 100 мянгаас илүү хэмжээний доллар алдсан байна. Мөн хохирогчдын 55 хувь нь 40-өөс дээш насны хүмүүс байжээ. 2009 онд интернет ашиглан хийгдсэн хамгийн түгээмэл залилан нь "Ishmael Ghost Islamic Group"-ээс илгээгдсэн имэйлүүд байсан ажээ. Уг имэйлд гэр бүлийнх нь хэн нэгэн гишүүнийг алах захиалга хөлсний алуурчид ирсэн тухай болон хэрэв хандив өгсөн тохиолдолд аллагыг болиулах талаар мэдээлдэг байна.


эх үүсвэр; BBCnews

,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх