Токио хотын Акихабара дүүрэгт байрлах электрон барааны Ёдобаши дэлгүүрийн 00-д энэ сарын 5-ны орой нэгэн залуу оржээ. Япон улсад дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудын бие засах өрөөнд 00-ын цаасгүй байх нь маш ховор үзэгдэл боловч залуугийн аз дутаж 00-ын цаас дууссан байж. Наашаа ч гүй цаашаа ч гүй гацсан залуу гагцхүү сэргэлэн хүн л сэтгэж болох арга сэдсэн байна. Тэрээр өөрийн гар утсаар "туслаарай, 00-ын цаас, Ёдобаши дэлгүүрийн 3 давхар эрэгтэй жорлонд" гэж Twittert-т бичиж үлдээжээ.
Гэтэл энэ мэдээлэл нь twitter-ээр дамжиж явсаар 20 орчим минутын дараа хэн нэгэн хүн 00-ын цаас шидэж өгсөн байна. Энэ үйл явдлын тухай уншсан хүмүүс түүний twitter-t гадаадаас хүртэл олноор хандаж "ашгүй дээ", "энэ тухайгаа видео зохиомж хийгээч" гэх мэтчилэн сэтгэгдэл үлдээсэн байна. Мөн түүний тухай нэр хүндтэй сайтуудад мэдээлэгдэн залуу ч өөрөө дэлхий даяар алдаршиж байгаадаа нэг талаас итгэж ядан нөгөө талаас баяртай байгаа гэнэ.
эх үүсвэр; R25, SE's Weblog
Twitter-ийн ач тус
2010-05-18
4 сэтгэгдэлтэй
4 сэтгэгдэл:
ха ха хөгжилтэйшдээ
манай -д жиргээд утасаа шууд хобож болохгүй байгаа нь тиймэрхүү байна да (SMS)
Хэ хэ хөгжилтэйшдээ
манайд утасаа ашиглаж бичиж болдог бол ч
3G тэй утас болдгын энгий утаснууд болохгүй байгаа
энэ гар утасны опэратортай холбоотой байхдаа (SMS)
Нэгэнт гар утастай байсан юм бол лавлахаас дэлгүүрийн утсыг аваад дэлгүүрийхэнтэй ярьсан бол илүү хурдан 00-ийн цаастай болох байсан юм биш үү.
Сэтгэгдэл үлдээх