Монголын анхны цахилгаан машин

Ихэнх улс оронд аливаа шинэ техник, технологиуд мэргэжлийн тэргүүлэх их дээд сургууль, эрдэм шинжилгээний төвүүдэд анхлан боловсруулагдаж үйлдвэрлэлд нэвтэрдэг. Манай нөхцөлд хөрөнгө санхүүгээс авахуулаад судалгаа шинжилгээний байгууллагуудын хүч, боломж хүрэлцдэггүй. Харин тоног төхөөрөмж, машин техник үйлдвэрлэлийн салбарууд хараахан хөгжөөгүй байгаа боловч нөөц бололцоондоо тулгуурлан зарим төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оролдлогууд гарч зарим нэг амжилтад хүрч байгаагийн нэг жишээ нь Цахилгаан тээвэр компанийн инженерүүдийн Доубус зэрэг бүтээлүүд билээ. Саяхнаас тус компанийхан монголын анхны цахилгаан машин бүтээсэн тухай мэдээллийн хэрэгсэлүүдээр товч мэдээлэгдэж байгаа боловч илүү дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл бүхий МҮОНТ-ийн "Шинжлэх ухаан танин мэдэхүйн теле сэтгүүл" нэвтрүүлгийн бичлэгийг олж авах боломж олдож youtube-д оруулав.




ганцхан сэтгэгдэл:

video.nuud n garaxq yumaa ug n xelex vgiig n sonsjii gj bodsiin.... ???

хариулах...

Сэтгэгдэл үлдээх