Voyager-1 станц нарны аймгийн хязгаарт хүрчээ

Сансарын алсын зайн аялалын Voyager-1 станц хөөргөснөөс хойш 33 жилийн дараа 10.8 тэрбум км зайг туулан нарны аймгийн хязгаарт тулж ирээд байна. Тус станцыг нарны гадаргаас ялгарах цэнэгт тоосонцорын урсгал буюу нарны салхийг судлах зорилгоор 1977 оны 9 сарын 5-нд НАСА хөөргөсөн юм. Voyager-1 станц одод хоорондын орон зайн нөлөөгөөр нарны шуурганы эрчим буурах "termination shock" бүсийг 2004 онд өнгөрөн гарахдаа нарны салхины чиглэл муруйдаг гэсэн эрдэмтдийн таамаглалыг батласан юм. Эрдэмтэд станцад суурилуулсан бага энергээр цэнэглэгдэх тоосонцорыг мэдрэх төхөөрөмжийн тусламжтайгаар станц нарны салхины хурд тэгтэй тэнцэх, нарны аймгийн захын "heliosheath" хэмээх бүсэд байрлаж байгааг тогтоосон байна. Тус станц цаашид 4 жилийн турш аялан одод хоорондын орон зайд нэвтрэн орох хүртлээ дэлхийтэй холбоотой байж мэдээллүүдээ илгээсээр байх ажээ.

Voyager-1 станц Бархасвадийг судлахаар хөөргөсөн Pioneer-10 станцын дэргэдүүр 1998 оны 2 сарын 17-нд өнгөрсөнөөс хойш хүн төрөлхтний бүтээсэн техникүүд дундаас хамгийн хол зайг туулсан дээд амжилтыг үзүүлсээр байгаа юм. Voyager-1 болон Voyager-2 станцууд Бархасбадь, Санчир, Далай ван гаригуудын дэргэдүүр өнгөрөх үедээ тэдгээрийн олон арван фото зураг авч дэлхий рүү илгээжээ. Эрдэмтэд зургуудыг судлан Бархасбадийн саран дээр идэвхтэй галт уул байгааг илрүүлсэн зэрэг сансар судлалын сонирхолтой шинэ нээлтүүдийг хийсэн юм. Одоогоор Voyager-1 станц 61 мянган км цаг хурдтайгаар нисч яваа бол Voyager-2 станц арай бага буюу 56 мянган км/ц хурдтайгаар 8.8 тэрбум км зайг туулаад байна. Мөн харь гаригийн амьдралд дэлхийн дуу хоолойг хүргэх зорилгоор 12 инчийн диск бүхий дэлхийн төрөл бүрийн амьдрал, соёлыг илэрхийлэх зураг, бичлэгүүдийг хоёр станцад байрлуулсан билээ.






эх сурвалж; popsci

6 сэтгэгдэл:

Нээрээ л агуу хол зай туулжээ. Асуултанд харин хариулж чадахгүй нь

хариулах...

http://www.desitin.cz/index.php/artgallery/detail/2093

хариулах...

Линкэнд хариулт байна

хариулах...

yavaad bai yavaad bai

хариулах...

Уйгаржаан. Чиний тэр линкээр ороод харсан чинь энэ бол NASA-гийн Pioneer 10 сансрын хөлгийн дискэн дээр зурсан зураг гэж байна л даа. Тухайн үед Carl Sagan-ий эхнэр байсан Linda Salzmann-Sagan хүн төрөлхтөнийг ерөнхийд нь дүрслэн үзүүлсэн гэж байна. Гараа яагаад өргөсөн талаар юм олж харахгүй байна, эсвэл би дутуу уншаад байна уу. Миний бодож байгаагаар хүн төрөлхтний хамгийн түгээмэл мэндчилгээ бол гараа өргөх гэж бодож байна. Тэгэхээр ямар нэгэн дайсагнах санаа агуулаагүй гэдгээ илэрхийлж буй дүрслэл юм болов уу?

хариулах...

Зөв мэдээлэл өгсөнд баярлалаа. Бичлэгт дурдагдсан сансарын станцуудын аль алинд нь дэлхийн амьдрал болоод хүн төрөлхтний тухай мэдээллүүд байрлуулсан боловч хүний зургийг Voyager-т бус Pioneer-10-т байрлуулсан юм байна. Миний харсан эх үүсвэрийн мэдээлэл ч мөн адил алдаатай байжээ. Иймд бичлэгт засвар оруулав. Баруун гараа өргөсний учрыг Нараа зөв хариуллаа.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх