"Эрчүүдийн зүрхэнд ходоодоор нь дамжиж хүрдэг" хэмээх цуу үг удаан хугацааны туршид хүмүүсийн дунд амь бөхтэй оршсоор ирсэн билээ. Гэхдээ энэ үг үнэний хувьтай байсан бололтой. Эрчүүд сексээс илүүтэйгээр унтах, хооллох тухай олон удаа бодож байдаг гэдгийг судлагаагаар тогтоосон байна. Энэ нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад 3 дахин их үзүүлэлт бөгөөд эрчүүд 7 секунд тутамд нэг удаа сексийн тухай бодол болж явдаг гэсэн түгээмэл ойлголт худал гэдгийг батлаж байна. Эрчүүд үнэн чанартаа өдрийн туршид цагт 1 удаа л энэ тухай боддог байна. АНУ-ын Охио их сургуулийн профессор Terri Fisher эрэгтэй эмэгтэй 163 оюутнаас судалгаа авахад 1 оюутан хоногийн туршид 388 удаа сексийн тухай бодож байдаг гэж хариулан рекорд тогтоожээ. Гэхдээ нийт эрэгтэй оюутнуудын дундаж үзүүлэлтээр сексийн тухай бодол унтах, идэх тухай бодлоос илүү гарч чадаагүй байна. Рекорд тогтоосон оюутан 158 секундэд нэг удаа сексийн тухай бодож байсан нь дээр дурдсан түгээмэл ойлголтоос даруй 22 дахин бага үзүүлэлт юм.
эх сурвалж; mailonline Технологи, Физиологи
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх