Трансформер мотоцикл

Америкийн залуу зохион бүтээгч Benjamin Gulak 1 болон хос дугуйт хэлбэрт хувирах чадвартай трансформер мотоцикл зохион бүтээсэн байна. Тэрээр 4 жилийн өмнө эцгийнхээ хамт азийн орнуудаар аялж явахдаа хятадын томоохон хотуудын агаарын бохирдлын ихэнхийг шатахуунаар ажилладаг хөдөлгүүр бүхий жижиг оврын мопед, мотоциклүүд үүсгэж байгааг өөрийн нүдээр үзсэн үеэс эхлэн шинэ загварын мотоцикл бүтээх санаа төржээ. Uno III Streetbike загварын энэхүү мотоцикл зориулалтын цахилгаан төхөөрөмжийн тусламжтайгаар хойд дугуйн тэнцвэрийг хадгалах бөгөөд ганц товчлуур дарах төдийд урд дугуй хойд дугуйтай зэрэгцсэн байрлалд шилжин байрласнаар 1 дугуйт хэлбэрт хувирдаг байна. Ийм хэлбэрт хувирсан тохиолдолд хойд дугуйнууд үндсэндээ нэг дугуйн үүрэг гүйцэтгэх учир мотоциклийг хангалттай налуулах боломжтой бөгөөд жолоочид богино зайд хялбархан маневр хийх боломж олгодог байна.

Уг мотоцикл нь 2 болон 3 дугуйт гэсэн 2 хувилбараар бүтээгджээ. Uno буюу 2 дугуйт хувилбар нь урагш, хойш хөдлөх болон бага хурдаар жолоодоход зориулагдсан бол мотоцикл буюу 3 дугуйт хувилбар нь аюулгүй байдлыг хангаж, илүү тогтвортой, өндөр хурдтай давхих боломжтой юм. Энэхүү мотоцикл нэг дугуйт хэлбэрт 48 км/ц хүртэл хурдалдаг бол 3-4 цагийн хугацаанд цэнэглэж нийт 48-56 км зай туулах чадвартай юм. Одоогоор зохион бүтээгчийн үүсгэн байгууласан BPG Motors компанид үйлдвэрлэж эхлэж байгаа бөгөөд худалдаалагдах үнийг 7500 доллараас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөж байна.






эх сурвалж; mailonline

,

ганцхан сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх