Гар утсыг "галаар" цэнэглэнэ

Япон улсын TES NewEnergy компани дулааны энергиэс цахилгаан үүсгэх чадвартай костроль бүтээж худалдаалж эхэлсэн байна. Уг бүтээгдэхүүний тусламжтайгаар ухаалаг гар утас, MP3 тоглуулагч, GPS зэрэг зөөврийн төхөөрөмжүүдийг USB холболтоор цэнэглэх боломжтой юм. TES NewEnergy компанийн захирлын хэлсэнээр 3-р сард байгалийн гамшиг тохиолдож олон хүн орон гэргүй болсны дараа уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх санаа төрсөн байна. Костролийн ёроолд байрлах термоэлектрик шинж чанар бүхий материал буцалсан усны дулааны энергийг цахилгаан энергид хувиргадаг байна.

Мөн хоногийн аль ч цагт хэрэглэж болохоос гадна овор хэмжээ багатай учир зөөвөрлөн авч явахад тохиромжтойгоороо нарны цахилгаан үүсгүүрээс давуу талтай юм. Нэг удаагийн өдрийн хоол бэлтгэх үед үүссэн дулааныг ашиглан айфон утсыг 3-5 цагийн турш цэнэглэх боломжтой байдаг байна. Уг бүтээгдэхүүнийг байгалийн гамшиг тохиолдсон үед, аялал жуулчлалын зорилгоор, мөн цахилгаан хангамжийн хүртээмж муутай хөгжиж буй орнуудад хэрэглэхэд тохиромжтой бөгөөд энэ сараас эхлэн 300 долларын үнэтэйгээр худалдаалж эхэлсэн байна.



Дашрамд хэлэхэд манай хөдөө орон нутгийн нөхцөл байдалд тохирсон болон аялал жуулчлалын зэрэг бусад зорилгоор иймэрхүү төхөөрөмжүүдийг бүтээх боломж, зах зээл байгааг сонирхож буй хүмүүс анзаарахад илүүдэхгүй бизээ. Хөдөөд цахилгаан хангамж болон үүсгүүрийн хүрэлцээгүйгээс гар утас хэрэглэх боломжгүй хүмүүс цөөнгүй байдаг. Мөн манай зохион бүтээгчид хөдөө хээрийн нөхцөлд зууханд шатааж буй түлшний дулааны энергийг цахилгаан энергид хувирган батерэйг цэнэглэх, улмаар чийдэн, телевизор зэрэг төхөөрөмжүүдийг 6 цаг хүртэлх хугацаанд цахилгаанаар тасралтгүй тэжээх чадвартай төхөөрөмж бүтээсэн тухай саяхан мэдээлэгдэж байсан билээ.

эх сурвалж; physorg

, ,

ганцхан сэтгэгдэл:

Маш их хэрэгтэй эд байна даа

хариулах...

Сэтгэгдэл үлдээх