Чернобылийн ослоос хойш 20 жилийн дараа

Монгол улсад АЦС байгуулах, цөмийн хаягдлыг булшлах эсэх тухай сүүлийн үед их яригдах болж тэдгээрээс учирч болох хор хохирлын тухай хүмүүс хангалттай ойлголттой болж байна. Ямарваа цөмийн байгууламжтай холбоотой томоохон ослын үед цацраг идэвхт бодис их хэмжээгээр ялгарсан тохиолдолд хүн болоод байгаль орчинд мөн адил хэмжээлж баршгүй хор хохирол учруулах эрсдэлтэй байх нь ойлгомжтой юм. Харин цацрагийн бага хэмжээний ялгарал, цацраг идэвхт бодисын харьцангуй бага тунгийн хордлогын үед хүний биед ямар хэмжээгээр нөлөөлдөг нь бүрэн тодорхой болоогүй байна.

Тухайлбал Фүкүшима АЦС-ын ослын үед тархсан цацраг идэвхт бодис зөвшөөрөгдөх дээд стандарт хэмжээнээс бага учир хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмээн эрдэмтэн мэргэжилтнүүд мэдэгдэж байгаа билээ. Гэвч цацрагийн хэмжээ ердийн нөхцөлд байгаль орчинд ялгардаг хэмжээнээс хэдэн 10 дахин их байгаа нь түүнтэй холбоотой өвчинд хүмүүсийг нэрвэгдэх магадлалыг мөн адил хэмжээгээр ихэсгэдэг байж болохыг үгүйсгэх аргагүй юм. Иймдээ ч Япон улс Фүкүшима мужийн 2 сая иргэдийг эрүүл мэндийн удаан хугацааны хяналтад хамруулахаар шийдвэрлээд байна.

Уран олборлох үйл явцаас авахуулаад цөмийн байгууламжуудын ашиглалтын явцад бага хэмжээний цацраг туяа ялгарч байдаг. Энэхүү бага хэмжээний цацраг туяа хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар Чернобылийн АЦС-ын ойролцоо амьдарч буй хүмүүсийг хамруулан японы эрдэмтэдийн хийж буй сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлын талаархи NHK special нэвтрүүлгийн бичлэгийг орчуулан хүргэж байна. Нэвтрүүлэг Чернолбылийн ослын 20 жилийн ойд зориулан 2006 онд бүтээгдсэн цувралын нэг хэсэг юм.





,

5 сэтгэгдэл:

Ямар аймаар юм бэ? Ингэхэд та ямар удаан алга болов оо? Амарсан уу? Дараагийн хэсэг гэж бий юу энэ кинонд?

хариулах...

Тийм ч сүртэй аймаар зүйл биш гэж бодож байна. Нэвтрүүлгийн бусад хэсгүүд зохиогчийн эрх зөрчигдсөн шалтгаанаар youtube-ээс устгагдсан байна лээ. Энэ бичлэг ч мөн адил удахгүй устгагдаж магадгүй.

хариулах...

Бичлэгүүдээ над руу явуулбал өөрийн сервер дээрээ ч юм уу байрлуулж болно шүү. Ямар нэг газар хуулаад almas@dusal.net хаягаар явуулж болно.

хариулах...

Энэнээс өөрөөр хөгжих гарц байхгүй байгаа юм шиг ярих юм. Манайхан шиг хайнга ажилдаг хүмүүс, аюулгүй ажиллагаа гэдэг зүйлийг уландаа гишгэсэн улсад цөмийн зэвсэг шиг хэрэггүй зүйл алга. Тэрнээс энгийн хийж болох зүйлсээ ч хийж чадахгүй байж, ийм зүйлээр оролдож байгаа нь үнэхээр тэнэг. Үр хүүхэд нь тэнэг мангар, хорт хавдартай өвчтэй болоод эхлэхээр л нүдэн дээр нь үхэцгээгээд эхлэхээр л хөөрхий нэг юм бодож юуны магад, за бараг бодохгүй амиа хоохойлоод сүүлээ хавчаад зугатах хүмүүс л дээ.

хариулах...

Алмаст баярлалаа, бичлэг юүтүүбээс устгагдвал танайд хандъя...

хариулах...

Сэтгэгдэл үлдээх