Буш ба гутал

Мэдээллийн хэрэгслүүдийн өнгөрсөн долоо хоногийн дуулиант мэдээгээр Буш руу гутал шидэж, магадгүй олон хүний загатнасан газар маажсан мэдээг шалгаруулахад маргах хүн гарахгүй байх. Японы телевизийн нэгэн сувгаар (ямар суваг байсныг анзаарсангүй) энэ тухай шинжлэх ухааны үндэстэйгээр судласан нэвтрүүлэг хальт үзэв. Дүрслэлийг хэт удаашруулах чадвартай камер ашигласан хэмжилтээр Буш эхний гутлаас 0.25 секундэд бултаж чаджээ. Энэ хугацаа нь машины аваар тохиолдох үед жолооч хажуугийн хоёр толио самбаачлан харж чадах хугацаатай ойролцоо юм байна. Ингэхээр бүрэн эрх нь дуусгавар болж буй ерөнхийлөгч хэр хурдан, сурамгай бултсан нь харагдаж байна.

Бичлэгээс харахад Буш иракийн ерөнхий сайд руу хандан ярьж байгаад сэтгүүлчид цугласан танхим руу харах үед буюу өөрөөр хэлбэл танхим зүгээс ямар нэгэн довтолгоо ирэхэд амжилттай бултах магадлал өндөрссөн үед эхний гутлыг шиджээ.

Хоёр дахь гутлыг шидэхэд ойролцоо байсан сэтгүүлчийн гар бага зэрэг саад болж гутал Буш хүрэх замдаа эхнийхийг бодвол арай удаан буюу 0.38 секунд хугацаа зарцуулжээ. Гутал нисэх хугацаа удаан байсан, Буш дараагийн довтолгоонд бэлэн байсан болохоор энэ удаагийн шидэлт бас л амжилтгүй болсон.

Нэвтрүүлгийн уран бүтээлчид нэгэн дээд сургуулийн профессор багшаар гутлыг амжилттай шидэж байг онох нөхцөлийн талаар тооцоо хийлгэсэн байна. Ирак сэтгүүлч гутлаа хоншоор хэсгээс нь барьж эргэлдүүлэн шидсэн нь агаарын эсэргүүцлийн нөлөөгөөр удаан (0.25с) нисэх нөхцөл болжээ. Профессорын тооцоолсноор гутлын хоншоорыг бай руу чиглүүлэн, гутлын улны дунд хэсгээс (хүндийн төв) барьж, эргэлдүүлэлгүй шулуун хэлбэрээр шидсэн бол 0.12 секундэд Бушийг бүрэн онох боломжтой байсан байна.

Хэрэв та Энхбаяр ч юм уу, өөр ямар нэгэн орны ерөнхийлэгч руу гутал шидэхээр төлөвлөж байгаа бол дээрx тооцооны дагуу шидвэл найдвартай онохнээ.


,

10 сэтгэгдэл:

hahaha, savj unalaa. Yun surhii sudaldgiim dee. Bush agaa neeree unen suramgai bultaj baigaam shuu. Manai Enhbayar met bol mangaij baigaad onogdono doo.
Gutalniihaa haanaas barij baigaad shideh bas ih chuhal baih ni baina shuu, tee. Tarhiniihaa muhart hadgalchihya. Erunhiilugch ruu bish l dee, uur hen negen ruu gutal nuulgeh hereg garah ch yum biluu. Medehed iluudehgui l yum baina. /eleg hushluu!!!/

хариулах...

Tanaihand Zul Sariin mend hurgeye. Saihan bayarlaarai.

хариулах...
хариулах...

Энэ япончууд сонирхолтой нэвтрүүлэг их сэдэх юмаа. Ямар ваа нэг эгзэгтэй агшин ч юмуу нэг зүйлийг баримт , харьцуулалт , шинжлэх ухааны үндэслэл , практик зэргийг бүгдийг нь харьцуулж үзүүдэг юм шиг байгаам.

Тэр индонезид болсон цунамиг тайлбарлаж байгааг нь харсан чинь аягүй тодорхой үзүүлж бн лээ.Бараг цэцэрлэгийн хүүхэд ч хараад ойлгохоор...хэхэ

хариулах...
хариулах...

Саарал агаадаа хөөрхөн цэрэг найзад нь хайртай гэр бүлд нь баярын мэнд хүргэе!!! Сайхан баярлаарай

хариулах...

Шинэ оны мэнд хүргъе. Ирэх онд блогийг постоор арвин байлгаарай. ккк

хариулах...

Шинэ оны мэнд, сайхан байрлаарай.

хариулах...

Шинэ жилийн мэнд хүргэе!

хариулах...

Shine onii mend ee!

(medeed avchii hereg bolj yuunii magad,kkk)

хариулах...

Сэтгэгдэл үлдээх