Xитачи компани ойрын жилүүдэд хосломол хөдөлгүүрт (hybrid) автомашинд зориулагдах лити (lithium) батерейн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн сард үйлдвэрлэх хэмжээг 3 сая ширхэгт хүргэхээр төлөвлөж байна. Одоогоор Ибараки муж дахь үйлдвэртээ сард 40 мянган ширхэгийг үйлдвэрлэн америк, японы автомашин үйлдвэрлэгчдэд нийлүүлж байгаа юм. Ройтерийн сурвалжлагчид өгсөн тус компаний төлөөлөгчийн ярилцлагаас үзвэл 2015 он гэхэд автомашинд зориулагдах батерейний борлуулалтыг 100 тэрбум иенд хүргэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Одоогийн байдлаар лити-ион батерей нь хөгжлийн 2-р шатандаа байгаа бөгөөд батерейн цахилгаан чадал 1граммд 2600вт байгаа юм. Мөн Хитачи компани 2010 оноос америкийн Женерал Моторс компанид лити батерей нийлүүлэх гэрээ хийсэн бөгөөд энэ зорилгоор 2009 ондоо багтаж уг батерей цахилгаан чадлыг 1 граммд 3000вт болгон 3-р шатны батерей үйлдвэрлэж эхлэх юм.
2013 оноос одоогийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа 1.7 дахин нэмэгдүүлэн 1 граммд 4500вт буюу 4-р шатны батерей үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар хосломол хөдөлгүүрт автомашинд никел-устөрөгчийн батерей голлон ашиглагдаж байна. Харин лити-ионы батерейн хэмжээ, жин багасссар дараагийн шатны хосломол хөдөлгүүрт автомашинд өргөнөөр ашиглагдах төлөвтэй байгаа юм.
(эх үүсвэр yahoo news)
Хитачи хосломол хөдөлгүүрт машинд зориулсан батерейн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ
2009-07-02
сэтгэгдэлгүй
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх