2009 оны 5 сарын 21-нд "Terminator Salvation" кино дэлгэцэнд гарснаар үйлдвэрлэлийн роботын чиг хандлага шинэ түвшинд гарч иржээ. Тус кинонд АВВ компанийн бүтээсэн үйлдвэрлэлийн 18 роботыг терминаторуудын үйлдвэрлэлийн шугамын төгсгөлийн хэсэгт угсралт хийж байгаа байдлаар ашигласан байна. 2008 оны зун Нью Мексико мужын "Albuquerque"-ийн цахилгаан станцад 12 ширхэг АВВ IRB 6620s, 6 ш АВВ IRB 1600s роботуудыг суурилуулан зураг авалтад ашигласан бөгөөд АВВ компанийн мэргэжилтнүүд роботуудын суурилуулалт, програмчлал болон удирдаж ажиллуулахад нийт 10 долоо хоногийн хугацаа зарцуулсан байна. Киноны найруулагч хэлэхдээ, "бид робот үйлдвэрлэгч олон үйлдвэрээр явж үзсэнээс АВВ компаний робот хамгийн их сонирхол татсан. Ажиллаж буй үйлдвэрлэлийн шугаманд очиж үзэхэд тэд бодит байдалд үнэхээр терминаторуудыг угсарч чадах мэт сэтгэгдэл төрүүлсэн" гэжээ. Одоогийн байдлаар АВВ компанийн 160 мянган үйлдвэрлэлийн робот дэлхий даяар суурилуулагдан ажиллаж байгаа юм.
(эх үүсвэр; Control Engineering)
"Terminator salvation" кинонд үйлдвэрлэлийн роботууд тогложээ
2009-08-02
сэтгэгдэлгүй
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх