"Ном"-гүй номын сан

144 жилийн түүхтэй америкийн Cushing Academy ахлах сургуулийн захиргаа 20 мянган ном бүхий номын сандаа нэг ч ном байлгахгүй байх шийдвэр гаргасан байна. Сонгодог, уран зохиол, яруу найраг, зарим шинжлэх ухааны олон ботиуд зэрэг бүх номынхоо тал хувийг устгалд оруулан оронд нь зөөврийн компьютерүүд, 18 ширхэг электрон ном уншигч (ebook reader), 3 том хавтгай дэлгэц бүхий телевизор суурилуулан дижитал мэдээллийн төв байгуулсан байна. 21-р зууны номын сан гэдгэх уг мэдээллийн төв цаашид оюутан сурагчдад 1 сая ширхэг виртуал номоор үйлчилэх боломжтой болохоор төлөвлөж байгаа ажээ.

,

4 сэтгэгдэл:

Юм хөгжинө гэж .. :)

хариулах...

Одоо томоохон их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд номын сангаа номын сан гэхээ байгаад мэдээллийн төв гэж нэрлэх болсон байна, шалтгаан нь номын сангийн ихэнх үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж, номуудаа мөн электрон хэлбэртэй болгож эхэлсэн, хүмүүс ном уншихаас гадна, интернэтээр аялах, дуу болон, дүрст мэдээлэл хүлээн авах гэх зэргээр уламжлалт номын сангийн үйлчилгээ эрс өөрчлөгдсөнөөс болжээ.

хариулах...

yadag hognuud be? bariad unshih nomiig ter tsenher delgets hezee ch orlohgui shuu dee.

Dolgion Kh хариулав... 9/17/13, 5:59 PM

Мэдээж орлохгүй ч гэлээ, номыг олон хүнд хувилах, тараах, мөн эзлэх хэмжээ, жин болон хаана ч хэзээ ч электрон номыг уншиж болохоороо түүнээс дутуу байж болох юм.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх