Сэтгэл гутралыг харилцуурын цаанаас тодорхойлно

Сэтгэл зүйч эмч нарын удаан хугацааны ажиглалтын үр дүнд сэтгэл гутрал (depress)-д нэрвэгдсэн хүмүүс харьцангуй түгдэрч, удаан темпээр ярьдаг болохыг тодорхойлсон байдаг. Мөн тусгай дасгал, сургуулилт хийсэн хүмүүс хүний энгийн харилцан ярианаас сэтгэл гутралын шинж тэмдэгүүдийг илрүүлэх чадварыг эзэмшсэн байдаг. Тэгвэл дуу хоолойн шинжилгээний программ хангамжын тусламжтайгаар утсаар ярьж буй өвчтөнүүдийн сэтгэл санааны байдлыг харилцуурын цаанаас тодорхойлж мэдээлэх боломжтой болсон байна. MIT's Media Lab-ын боловсруулсан программ хангамжийн алгоритм нь дуу авианы нягтрал, ярианы эрчим, дууны долгионы энерги зэргийг хэмжиж аливаа өвчлөлтэй холбоотой сэтгэл зовнил, шаналалыг илрүүлэх чадвартай ажээ. Уг программыг Cogito Health эмнэлэгт сувилагч болон өвчтөнүүдийн телефон ярианы явцад ашиглаж туршиж эхэлсэн байна.

,

2 сэтгэгдэл:

bid nar oorsdoo hun hunii duu hooloig sain anhaaraltai sonsood sudlaad baivyyl tiimerhuu expertize hiij chadah boluu? kkk

хариулах...

манайханд ер нь бүхий л талын чадвар бий байх шүү, хөгшчүүл заримдаа хүний царайг ажиглаад "чи бүр царай алдчихжээ, нүд чинь гархилаад юу болчихоов" гэх мэтчилэн асуудаг биз дээ, тэгэхээр монголчууд хичээвэл тэр программаас дутахгүйгээр экспертиз хийгээд сурчихаж магадгүй л юм.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх