Thefuntheory.com сайтаас хүмүүсийн амьдралд өдөр тутам хэрэглэгддэг, заримд тохиолдолд үл анзаарагдам, энгийн зүйлсийг илүү хөгжилтэй, сонирхолтой хэлбэрээр өөрчилж хүмүүст бага ч гэсэн инээмсэглэл бэлэглэх зорилгоор шинэлэг санаачлагын уралдаан зарласан байна. Энэ уралдаанд хүссэн хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд өөрийн шинэ санаагаа ноорог зураг, тайлбар, фото, видео гэх мэт хэлбэрээр илэрхийлэн илгээх шаардлагатай юм. Уралдаанд оролцох бүтээлийг 12-р сарын 15 хүртэл хүлээж авах бөгөөд шалгарсан хүнийг 2500 еврогоор шагнаж бүтээлийг олны хүртээл болгох ажээ. Маш хялбархан технологи ашигласан хөгжилтэй санаануудын жишээ болгон дараах видеонуудыг сайтад байрлуулсан байна.
Ямар нэгэн урамшууллын хэлбэр байдаггүй учир хүмүүс хаягдал шилэн лонхыг хоёрдогч түүхий эд болгон тушаахад хойрго ханддаг байна. Харин лонх цуглуулах савыг автомат тоглоом шиг болгочихжээ. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бол, үр дүнг нь сонирхоно уу.
Хогийн сав байсан ч байгаагүй ч хаа тааралдсан газраа хогоо хаячихдаг зуршилтай хүмүүс цөөнгүй байдаг. Тэгвэл "дэлхийн хамгийн гүн хогын сав" эдгээр хүмүүсийн зуршлыг өөрчилж чадсан болов уу.
Цахилгаан болон энгийн шат зэрэгцээд байрлаж байвал ихэнх хүмүүс цахилгаан шатыг сонгодог. Тэгвэл хүмүүсийг энгийн шат ашиглах дуртай болгож чадах болов уу.
Харин пиано шат шинэ зүйл биш бөгөөд америкийн Миннесота хотын шинжлэх ухааны музей болон японы Токиод байрлах Сони компанийн үзэсгэлэнгийн барилгад бас байдаг бололтой юм.
Хөгжилтэй санаачлагын уралдаан
2009-11-15
ганцхан сэтгэгдэлтэй
ганцхан сэтгэгдэл:
Сонирхолтой л юм, Залуу зохион бүтээгчид гээд шоу нэвтрүүлэгт оролцогчдын дэвшүүлж байсан санаанууд нэг л бишээ. Шинэ санаа гэдэг одоо үед гаргана гэдэг хэцүү зүйл бөгөөд гаргаж авч болох ч түүнийг амьдралд буулгаж хэрэгжүүлнэ гэдэг чадварлаг хамт олон, төсөв хөрөнгөгүйгээр хэцүү зүйл. Тэрний орон иймэрхүү энгийн зүйл бүтээгээд явж байх нь тэр нэвтрүүлэгт оролцож байсан зарим хүмүүст илүү ойрхон ч юм шиг санагдлаа.
Сэтгэгдэл үлдээх