Интернет дэх мэдээллээс үүдэн баривчлагджээ

Японы Вакаяма мужийн цагдаагийн газар 42 настай Хироаса гэгчийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсэн хэргээр баривчилсан байна. Tүүнийг youtube сайт дахь видео бичлэгийн шинжилгээг үндэслэн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон бөгөөд япон улсын хэмжээнд интернет дэх мэдээллийг ашиглан баривчилсан анхны тохиолдол юм. Тэрээр 2009 оны 8 сард дээд хурд 50км/ц-аар хязгаарлагдсан улсын чанартай зам дээр том оврын мотоцикл унаж явахдаа 188 км/ц хурдалсанаа хүлээн зөвшөөрч байгаа ажээ.

Эх сурвалжид дурдсанаар мотоциклоор өндөр хурдтай явж буй хүний бичлэг интернетэд байна гэсэн мэдээлэл анх цагдаагийн газарт ирсэн байна. Үүний дагуу цагдаа нар бичлэгийг шалгаж, хугацаа болон туулсан зайн хэмжилтээр мотоциклийн хурдыг тооцоолон гаргажээ. Бичлэгийг мотоциклийн жинхэнэ эзэмшигчийн танил интернетэд оруулсан байна. Харин азгүй Хироаса тухайн мотоциклийг зээлж хэрэглэж байсан бөгөөд эзэмшигч нь далд камер суурилуулсан байсныг мэдээгүй бололтой юм.

Дашрамд дурдахад өнгөрөгч 11-р сард үүнтэй төстэй явдал гарч канад улсад гарч байсан билээ. Nathalie Blanchard хэмээх эмэгтэй ажлаасаа халагдсанаас шалтгаалан сэтгэл санааны хямралд орж удаан хугацаагаар өвчилсны тэтгэмж авах ёстой байсан байна. Гэтэл нийгмийн даатгалын ажилтан нь түүний төрсөн өдрөө бааранд тэмдэглэж буй зургуудыг Facebook дэх танилцуулгаас нь үзээд сэтгэл санааны хямралд ороогүй хэмээн дүгнэж, тэтгэмж олгохоос татгалзсан байна.


эх үүсвэр; yahoojapannews, msnbc

,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх