Цэцэрлэгт робот багш ажиллана

Өмнөд солонгосын цэцэрлэгүүдэд робот-туслах багш ажиллуулахаар төлөвлөж байна. 2011онд 500, 2013 онд нийт 8000 цэцэрлэгт англи хэлний туслах багшийн үүргийг тус тус роботууд гүйцэтгэж эхлэх бөгөөд энэ ажилд засгийн газраас нийт 45 сая ам доллар зарцуулах ажээ. Багш роботууд нь мэдээж хүний заах, сургах чадварыг гүйцэхгүй боловч, хичээлийн сэдвийн дагуу программчилагдах бөгөөд суралцагчидтай ойр зуурын харилцан яриа хийх чадвартай байх юм.

Хэрэв цэцэрлэгүүдэд робот-багш ашиглах ажил амжилттай болвол цаашид дунд сургуулиудад мөн адил суурилуулахаар төлөвлөж байгаа ажээ. Мөн түүнчлэн эдгээр робот багш нарыг эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ зайнаас харьцах болон хичээлийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор ашиглах боломжтой байх юм байна.




эх үүсвэр; singularityhub

,

2 сэтгэгдэл:

Nastai humuusiig asarch halamjildag Robot egch ah nar garah yum gesen. Texnikiin hugjil gej gaihaltai bolovch hairtai negniigee "tumruur" manuulna gedeg hetsuu sanagdsan.

хариулах...

Үнэн үнэн, амьд хүнийг "төмөр"-т даатгана гэхэд надад хүртэл нэг л сайн төсөөлөгдөж өгдөггүй юм. Үйлчилгээний болон ахуйн роботуудын аюулгүй байдал, хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө, үйлдэл үзүүлэхгүй байх талаар эрдэмтэд хамгийн түрүүнд анхаардаг. Энэ чиглэлээр төрөлжсөн судалгаанууд хүртэл хийгдэж байна. Энэ бүхнээс эдгээр "төмөр"-үүд бидэнд аюул учруулахгүй гэсэн зарим нэг итгэл төрүүлж байгаа юм.

Гэхдээ эдгээрийг ямар нэг байдлаар сөрөг зорилгод ашиглах боломж гарч магадгүй нь олон хүний айдсыг төрүүлдэг. Бидний ердийн хэрэглээ болсон компьютер, гар утаснаас авахуулаад ойр зуурын электрон төхөөрөмжүүдийг хүртэл тагнах чагнахаас авахуулаад хүмүүс аль хэдийн буруугаар ашиглаад эхэлчихсэн шүү дээ. Роботууд ч мөн адил, программыг нь хэн нэг нь өөрчилчихвөл яах бол гэх мэтчилэн асуудлууд олон байгаа юм.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх