Сони шинэ DSLR - компакт камер бүтээж байна

Бидний мэдэх SLR камерууд фото зургийг өндөр чанартайгаар авах боломжтой боловч том овор хэмжээтэй, олон төрлийн төвөгтэй функцуудыг агуулсан байдгаас компакт камер (манайхан SLR камерийг мэргэжлийн, компакт камерийг дижитал гэж тус тус нэрлэж заншсан байдаг)-ийг илүүд үзэх хүмүүс цөөнгүй байдаг. Харин компакт камерууд нь тэр болгон сайн чанартай зураг авч чаддаггүй. Тэгвэл Сони компани альфа цувралын SLR камерийн боломжуудыг агуулсан жижиг оврын дижитал фотокамерийн загварыг танилцуулсан байна.

Энэ камер нь линз (дуран) солих боломжтой бөгөөд Exmor APS HD CMOS сенсорыг агуулсан юм. Мөн камерийн удирдлагын үйлдлүүдийг хялбаршуулсан учир фото зураг авах туршлага багатай хүн ч ашиглахад хялбар байдлаар хийгдсэн байна. Уг камерын өөр нэг онцлог чадвар нь AVCHD Full HV чанар бүхий видео бичлэг хийх боломжтой ажээ. Мөн видео бичлэгийг өндөр хурдны камертай адилаар удаашруулан харах боломжтой бөгөөд дүрслэл нь ердийн видео камеруудаас дутахааргүй учир фото болон видео камеруудыг нэгтгэсэн гэж хэлж болохоор юм. Одоогоор камерийн сайжруулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд энэ ондоо багтаж худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ажээ.





эх үүсвэр; akihabarnews

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх