Хамт олон, найз нөхөдтэйгээ цэнгэн хөгжилдөх, ямар нэгэн баяр ёслол тэмдэглэх үед хэн нэг нь фото зурагчны үүрэг гүйцэтгэх шаардлагатай болдог билээ. Гэтэл тэр дурсгалт хормуудыг мөнхөлсөн зургууд дотор зурагчны өөрийнх нь зураг ховорхон байдаг. Эсвэл ур чадвар тааруухан нэг нь зураг авч таараад сүүлд элдэв шүүмж, гомдол сонсох тохиолдол ч цөөнгүй гардаг. Яг ийм нөхцөлд тохирох фото камерийг Сони компани өнгөрөгч оны 8-р сараас худалдаанд гаргаж эхэлсэн байна.
Party-shot хэмээх энэ камер нь суурин дээрээ 360 градус эргэлдэж, 24 градусаар гэдийх, бөхийх хөдөлгөөн хийхээс гадна хүний нүүр царайг таньж зураг авах чадвартай юм. Хамгийн гол нь зургийн фокус болон зохиомжийг камер өөрөө тохируулах бөгөөд эдгээр бүх үйлдлийг бүрэн автоматаар гүйцэтгэдэг байна. Энэ камер нь BIONZ дүрсний процессорын тусламжтайгаар хүний нүүр царай болон инээмсэглэлийг таньж хүний оролцоогүйгээр фото зураг авдаг ажээ.
Иймд тохиромжтой байрлалд тавиад орхиход л таны найз нөхөд, болон гэр бүлийнхний энгийн бөгөөд жинхэнэ амьд, эсвэл бүр фактны гэж хэлж болох зургуудыг санамсаргүй байхад нь авч чадах юм. Хоёр ширхэг АА батерей бүхий энэ камер нь 11 цаг хүртэлх хугацаагаар зураг авах хүчин чадалтай бөгөөд 150 орчим доллараар худалдаалагдаж байна.
Sony Party-shot
2010-03-24
сэтгэгдэлгүй
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх