Youtube шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ

YouTube сайтад 2 төрлийн шинэ нэмэлт үйлчилгээ оруулж байгаа тухай Google-ээс мэдээлсэн байна. Automatic captions буюу бичлэгийн тайлбарыг үзүүлэх нэмэлтийг өмнө нь сургалтын болон гүүглийн албан ёсны видео бичлэгүүдэд ашиглах боломжтой байсан бол одоо ихэнх видео бичлэгүүдэд оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Одоогоор зөвхөн англи хэл дээрх видеонд энэ нэмэлт хүчин төгөлдөр бөгөөд мөн зарим гадаад хэлээр орчуулан гаргах боломжтой ажээ. Эдгээрт яриаг текстэд хувиргах (speech-to-text) болон гүүглийн орчуулгын программ хангамжийг ашиглах учир тийм ч бүрэн төгс биш байгаа юм. Automatic timing нэмэлт нь бүх шинэ видео бичлэгүүдэд хамаарах юм. Энэ нь youtubed-д шинээр бичлэг оруулж буй хүнд бичлэгийн текстийг гараар оруулах боломж олгож байна.



Дашрамд дурдахад эдгээр үйлчилгээ нь англи хэл сурч байгаа болон сонсголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тустай үйлчилгээ болжээ. Харин видео бичлэгийг өөр сайтад share хийсэн тохиолдолд СС товч нь идэвхждэггүй бололтой юм. Хэрэв дээрх бичлэгийг шууд youtube сайтаас үзвэл шинэ үйлчилгээ хэрхэн ажиллаж байгааг туршиж үзэх боломжтой.


,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх