Сайтын хандалт сард 1 тэрбум болжээ

myYearbook хэмээх олон нийтийн сүлжээ сайтын тухай сонсоогүй хүн олон байгаа байх. Энэ сайтыг өсвөр насны хүүхдүүдэд зориулан 2005 оны 4 сард 14, 15 настай хоёр хүүхэд хамтран нээж байжээ. myYearbook сайт нээгдсэнээс хойш нийт хандалтын тоо 55.7 саяд хүрч, нэг сарын хугацаанд дунджаар 4.3 сая удаа хандалт хийгддэг байсан байна. Гэтэл өнгөрөгч 11 сараас үндсэн хэрэглэгчийн тоо 23 хувь өссөн бол хуудас нээгдэлтийн тоо 83 хувь өсч 998 саяд хүрч огцом нэмэгджээ.

Учир нь 11 сард шинээр нээсэн Chatter хэмээх шинэ нэмэлттэй холбоотой ажээ. Энэ нэмэлт нь бусад CNC сайтуудтай адил гишүүдийн бичсэн шинэ тэмдэглэлүүдийг сайтын бусад хэрэглэгчдэд харуулдаг боловч зөвхөн өөрийн найзуудын хүрээнд бус ямар нэг байдлаар дам холбогдох бусад үл таних хүмүүст ч бас харуулдагаараа хэрэглэгчдийн таашаалд нийцжээ. Мөн тэмдэглэл, бичлэг хийсэн хүн нь зөвхөн хүссэн хүмүүстээ сонгон харуулахаар (жишээ нь зөвхөн 20-30 насны эмэгтэй хүмүүст) тохируулах боломжтойгоороо онцлог юм.

Одоогийн байдлаар уг сайт 34.1 сая доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд Chatter-т өдөрт 1 сая шинэ тэмдэглэл нийтлэгдэж байна. Мөн бусад сайтуудад байдаг асуулт хариулт зэрэг үйлчилгээнүүдийг Chatter-тай нэгтгэж "намайг үнэл" зэрэг нэмэлтүүд оруулснаар өөрийн бичлэг болон фото зураг зэргийг үзсэн үл таних хүмүүсээс үнэлгээ авах боломжтой болжээ. Эдгээр нэмэлтүүдээс гадна Chatter-ийн шинэ мэдээллүүдийг Twitter-тэй холбож өгсөн нь сайтыг хэрэглэгчдын тоо эрс нэмэгдэхэд эерэгээр нөлөөлж Америкт л гэхэд хуудас нээгдсэн тоогоор сүүлийн 3 сарын хугацаанд Twitter-ээс илүү гардаг болсон байна.

Дашрамд дурдахад манайд дээрхтэй адил өсвөр насны хэрэглэгчдэд зориулагдсан Веб 2 орон зай хоосон байгаа билээ. Хэдийгээр интернетэд холбогдох боломжтой хүүхдүүд харьцангуй цөөхөн, монгол хэлээр харилцдаг хэрэглэгчдийн тоо хязгаарлагдмал байдаг боловч олон нийтийн сайт болон энэ чиглэлийн бизнес сонирхогч залуус одооноос нэгийг бодож байхад илүүдэхгүй бизээ. Нөгөө талаас олон нийтэд зориулагдсан болон вебд суурилсан үйлчилгээний хэрэглээ болон хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэхэд дээрх жишээ бага ч болов санаа өгөх буйзаа.


эх үүсвэр; TechcCrunch

4 сэтгэгдэл:

улам л хүчээ авч байна даа, интернэт ба сайтууд

хариулах...

гадаадад бол хүчээ аваад байна, харин манайд...?

хариулах...

Монголд бол ийм юм хийхээр буруу зорилгооо ашиглаад зарим хүмүүс тэгээл нөгөөхийг нь хүүхдүүд өртөөд төр засаг нь хаагаад л нэг тийм

хариулах...

Манайд ч нэг тиймэрхүү саад тотгор бий нь ч бий шүү, юм бол хаана хорино гэх гээд байдаг. Гэхдээ банжиг шиг аятайхан эвийг нь олоод явуулаад байвал ч бас болохгүй гэx газаргүй л юм.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх