Apple-ийн дараагийн бүтээгдэхүүн ... iWatch?

Apple цаашид биднийг гайхшруулсаар байх уу. i нэртэй бүтээгдэхүүнүүдийн дараагийнх нь том овор хэмжээ бүхий iTable биш, iWall бол бүр ч биш, эсрэгээрээ жижгэрч магадгүй бололтой. Энэ удаад өмнө мэдээлж байсан цаг-гар утастай төстэй iWatch хэмээх концепт загвар бүтээгджээ. Одоогоор энэ бүтээгдэхүүн нийтэд худалдаалагдах эсэх нь тодорхойгүй байна. Дизайн, урлагийн чиглэлийн сайтад анх мэдээлэгдсэнээс үзвэл албан ёсоор бүтээгдэхүүн болон гарах эсэхэд эргэлзээ төрж болох ч, зарим үзүүлэлтүүд нь тодорхой болжээ. Үүнд;
- Хөнгөн цагаан их бие,
- WiFi болон Bluetooth,
- RSS уншигч,
- 16GB санах ой,
- Цаг агаарын мэдээ үзүүлэх боломж;
- Bluetooth болон WiFi ашиглан iPhone, iPad-тай холбогдох боломж,
- LCD проектор,
- Олон төрлийн өнгөтэй байхнээ.





эх үүсвэр; ADR studio

,

2 сэтгэгдэл:

apple microsoft хоёр хүн төрөлхтөнөөс тасарсаар л байх уу, гэж үү...

хариулах...

хараад байхнээ анхдагч байж чадсан нь л тасрах бололтой юм...

хариулах...

Сэтгэгдэл үлдээх