Дэлхийн хамгийн жижиг их буу

Дундад зууны үеийн бөмбөлгөн сум бүхий үхэр бууг дууриалган хийсэн энэ жижиг их буу магадгүй дэлхийд хамгийн жижигд тооцогдож магадгүй юм. Youtube-ийн "43287633" хэрэглэгчийн бүтээсэн их буу "бие нь бага ч бэлчээр нь том" гэгчээр багагүй сүйтгэх чадалтай гэдгийг бичлэгээс харж болно. Хэсэг цул төмрийн хоёр хэсэгт жижиг нүх өрөмдөөд хийчихэд амархан мэт санагдаж магадгүй ч сониуч хүмүүст туршиж үзэх гэж оролдоод хэрэггүй гэдгийг зөвлөх байна. Бичлэгийн сэтгэгдэлд "компьютер лүү гээ, нүүр лүүгээ буудаад үзээч" гэх мэтчилэн бичигдсэн байгааг хэрэгжүүлэх гэж оролдвол ямархуу үр дүнд хүрэх нь ойлгомжтой юм. Иймд зөвхөн сонирхоцгооё...


Энэ их бууны сайжруулсан хувилбар гарсан байна. "Энэ бичлэг бол жинхэнэ, ямар нэгэн илбэ жатга хэрэглээгүй" гэнэ шүү.


,

ганцхан сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх