Японы Токио их сургуулийн эрдэмтэд DVD-ээс 1000 дахин, Blu-ray дискнээс 200 дахин их багтаамж бүхий оптик диск бүтээсэн байна. Энэ шинэ дискэнд олон төрлийн цахилгаан бүтээгдэхүүнүүдэд өргөн ашиглагддаг түгээмэл материал болох титанийн давхар исэлийг ашиглажээ. Профессор Окоши Шиничигийн удирдсан судалгааны багийнхны хийсэн туршилтаар ердийн нөхцөлд хар өнгөтэй байдаг уг материалийг лазерийн гэрлийн үйлчлэлд оруулахад хүрэн өнгөтэй болж хувирсан байна.
Ингэснээр титанийн давхар исэлийн цахилгаан дамжуулагч чадвар нь алдагдаж хагас дамжуулагч болон хувирсан бөгөөд оптик диск хэлбэрээр ашиглах боломж бүрджээ. Шинэ дискний туршилтын хувилбарыг 5 нанометр хэмжээтэй талст хэлбэрээр бүтээсэн байна. Энэ дискэнд ашиглагдах материалын онцлог давуу тал нь үнийн хувьд хямд бөгөөд одоогоор хэрэглэгдэж байгаа DVD болон Blu-ray дискнээс илүү хямд өртөгөөр үйлдвэрлэх боломжтой ажээ. Судалгаа хийсэн эрдэмтэд аль хэдийн үйлдвэрлэгч нартай ярилцаж эхэлсэн бөгөөд ойрын хугацаанд нийтийн хүртээл болгохоор төлөвлөж байгаа юм байна.
эх үүсвэр; 毎日jp
DVD-ээс 1000 дахин их багтаамжтай диск бүтээжээ
2010-05-25
4 сэтгэгдэлтэй
4 сэтгэгдэл:
ингээд Blu-ray ашиглаж ч үзээгүй байхад захжээлээс арчигдаж эхлэх нь дээ
Харин их сонин зүйл болоод явчихлаа шүү :-? blu-ray кино концерт үздэгээс биш бичигч байгаагүй дискны үнэ яахав бичигчийн үнэ талийна да :D
Өнөөдрийн ТВ5-ын мэдээгээр Bluеray-гээс мянга дахин их багтаамжтай гээл аваад хаяна билээ, хятадын телевизийн мэдээнээс орчуулахдаа алдсанбололтой.
Ямартай ч учиргүй их багтаамжтай юм байна.
Нээрээ Blu-ray -г нь ч ашиглаж үзээгүй байхад шинэ юм гараад ирэх юм.
Сэтгэгдэл үлдээх