Хоёр хоногийн өмнөөс зарим орнуудад Apple-ийн iPad-ын худалдаа эхлээд байгаа боловч хятадад хараахан эхлээгүй байгаа билээ. Гэтэл өмнөд хятадын Shenzhen хотын электрон барааны нэгэн томоохон их дэлгүүрт iPad-тай төстэй бүтээгдэхүүн худалдаалагдаж эхэлсэн байна. Хайрцаглалт болон бүтээгдэхүүний гадна байдал iPad-тай андуурмаар адилхан бөгөөд бүтээгдэхүүний нэрийг iPed гэж бичсэн байгаа боловч ашиглалтын заавар дээр APad гэсэн байгаа ажээ.
Ажиллуулж үзэхэд дүрснүүд болон дэлгэц дээр хуруугаар дарж удирдах арга, эргүүлэхэд дэлгэц нь дагаж эргэдэг байдал зэрэг нь iPad-тай адилхан бөгөөд гүүглийн андройд үйлдлийн системтэй юм байна. Бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн нэр бичигдээгүй ба үнийн хувьд японд зарагдаж байгаа iPad-аас 4 дахин хямд юм. Мөн борлуулалт сайтай байгаа, зарим хэрэглэгчид нэг дор хэдэн зуугаар нь худалдан авч байгаа тухай худалдагч нар ярьжээ.
Үүнээс гадна хятадын зарим онлайн худалдааны сайтуудаар APad хэмээх мөн адил бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа юм байна. Сайт дахь мэдээллээс үзвэл энэ бүтээгдэхүүн багтаамжын хувьд 2-16 Гб, мөн USB холболттой, мөн адил гүүглийн андройд үйлдлийн системтэй ажээ. Эх үүсвэрүүдийн нийтлэж байгаа фото зураг болон дүрс бичлэгийг ажиглавал iPed болон APad нь нэг л бүтээгдэхүүнийг хоёр өөрөөр нэрлэсэн мэт сэтгэгдэл төрнө. iPad-тай адил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргахаар хэд хэдэн компаниуд зарлаж өөрсдийн загваруудаа танилцуулаад байгаа боловч хятадын компаний ийм төрлийн бүтээгдэхүүний талаар албан ёсоор нийтэд хараахан мэдээлэгдээгүй байгаа юм. Хятадууд аа гэж...
эх үүсвэр; 画像&動画ニュースぶろぐ
iPed буюу APad худалдаалагдаж эхлэв
2010-05-30
сэтгэгдэлгүй
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх