LED гэрэл бүхий шүршүүр

Японы Sugihara engineering компани LED гэрэл бүхий шүршүүр зохион бүтээж одоогоор европын орнуудад нийт 60 мянган ширхэгийг худалдаалаад байна. LED гэрэл нь усны даралтын хүчээр үүсэх цахилгаанаар гэрэлтэх учир батерей болон нэмэлт цахилгаан тэжээл шаардлагагүй юм. Мөн гэрэлтэлтийн горимоос хамаарах 2 төрлийн шүршүүр худалдаалагдаж байгаа ажээ. Мulticolor төрлийн шүршүүрийн гэрлийн өнгө 3 секунд тутамд 6 өнгөөр ээлжлэн солигдох бөгөөд орчны гэрэл багатай үед романтик орчин бүрдүүлэх, мөн зочид буудал зэрэг газруудад ашиглахад тохиромжтой ажээ.

RGB color төрөл нь усны температураас хамааран гэрлийн өнгө өөрчлөгддөг байна. Усны температур 32 хэмээс бага тохиолдолд хөх, 33-41 хэм үед ногоон, 42-45 үед улаан гэрэл асна. 46 хэмээс илүү нэмэгдэх тохиолдолд улаан гэрэл анивчдаг. Үүгээрээ усны температурыг нүдээр харж тохируулах боломж бүрдүүлэх учир бага насны хүүхэд болон өндөр настангууд ашиглахад тохиромжтой ажээ. Мөн шүршүүр дотор байрлах шүүлтүүрийн тусламжтайгаар усны даралтыг харьцангуй нэмэгдүүлж уламжлалт шүршүүртэй харьцуулахад усны зарцуулалтыг 40% бууруулах боломж бүрдүүлсэн эко бүтээгдэхүүн юм. Энэ шүүлтүүр 6000 - 8000 иений үнэтэйгээр худалдаалагдаж байна.




эх үүсвэр; led-eco

4 сэтгэгдэл:

Яааас гоё ийн. цахилгаан зай ашиглахгүй гэхээрээ бүүр зүгээрийма

хариулах...

Мартсанаас сольж угсархад амархан, дээр нь бас хосуудад зүгээр гэнэ шүү...

хариулах...

zaxialj avmaar bna

хариулах...

Амазон сайтад led shower нэртэйгээр 40 доллараар худалдаалагдаж байна. Гадаадаас онлайнаар бараа авч өгдөг компанид хандаж захиалж авч болох байх.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх