Манайд жинхэнэ утгаараа онлайн худалдааны анхны сайт байгуулагдахтай зэрэгцэн Хятадын жижиглэн худалдааны үйлчилгээ үзүүлэгч хамгийн том компани болох Таобао, Yahoo Japan-тай хамтран онлайн худалдааны үйлчилгээ нээж байгаа тухайгаа зарлалаа. Энэ нь нийт 90 сая идэвхтэй хэрэглэгчтэй, нийт борлуулалт нь өнгөрсөн оны байдлаар 60 тэрбум долларт хүрч буй томоохон онайн үйлчилгээ үзүүлэгч Америкийн Ebay-г давж онлайн зах зээл дээр дэлхийд тэргүүлэх байр суурийг эзлэх юм. Ингэснээр хятад, японы нийт 250 сая онлайн хэргэлэгчид хоёр орны зах зээлээс адил нөхцөлөөр онлайн худалдан авалт хийх боломж бүрдэж байна.
Өнөөдрийг хүртэл японы хамгийн том онлайн худалдааны үйчилгээ үзүүлэгч байсан Ракүтэн хятадын хайлтын системийн Байду компанитай хамтран энэ оны сүүлийн хагаст япон улсад онлайн худалдааны төвүүдийг байгуулахаар төлөвлөж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан юм байна.
эх үүсвэр; yahoojapan
Онлайн худалдааны хамгийн том үйлчилгээ нээгдэв
2010-06-01
сэтгэгдэлгүй
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх