Сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор, мөн эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалан шатахуун бага хэрэглэдэг, жижиг оврын автомашинууд олноор үйлдвэрлэгдэн худалдаалагдаж байгаа билээ. Харин дэлхийн хамгийн жижиг ангилалд багтах учир одоогийн нөxцөлд тохирч, магадгүй зарим хүний сонирхлыг татаж болох автомашинууд 50-аад жилийн өмнө үйлдвэрлэгдэж байсан байна. Хүүхдийн тоглоом шиг, эсвэл дэлгүүрийн түрдэг тэрэг шиг санагдах, хот дотор унах зориулалттай, 1 хүний машинууд 1960-аад оны үед 300 долларын үнэтэйгээр худалдаалагдаж байжээ.
1. Peel P50. 1962-1965 онд үйлдвэрлэгдэж байсан гурван дугуйт мини машин. 135см урттай, 60кг жинтэй ажээ. Мөн 43сс хөдөлгүүртэй, 3 шатны хурдны хайрцагтай, 100км-т 2.8л шатахуун зарцуулдаг, 61км-ц хурдалдаг гэнэ.
2. Peel Trident. 1965-1969 онд үйлдвэрлэгдэж байсан. 180см урттай 90 кг жинтэй. Хөдөлгүүрийн төрөл болон шатахуун зарцуулалтаар дээрх машинтай адил боловч 73км/ц хүртэл хурдалдаг гэнэ.
эх үүсвэр; toxel
Дэлхийн хамгийн жижиг автомашин
2010-06-07
2 сэтгэгдэлтэй
2 сэтгэгдэл:
xexe amar amar
Гражний проблемгүй амар эд байна
Сэтгэгдэл үлдээх