Салхин сэнснээс шалтгаалан нөхөн төлбөр нэхэмжилжээ

Английн 54 настай сувилагч асан, хатагтай Дэвис нөхрийн хамт 65 га газар худалдан авч 1996 оноос хойш чихрийн манжин, улаан буудай тариалан фермийнхээ ойролцоох гэртээ амьдардаг байжээ. Тэрээр 2001 хорт хавдараар өвчилж эдгэсэн боловч сэтгэл санааны хямралд орохооргүй тайван орчинд амьдрах нь эрүүл мэндэд нь тустай хэмээн эмч нар түүнд зөвлөж байжээ. Гэтэл 2006 оноос эхлэн тэдний гэрээс 800-аад метр зайд том оврын салхин сэнснүүд баригдаж эхэлсэн байна.

Нийт 8ш, 10 м-ийн өндөртэй сэнснүүд баригдсан бөгөөд тэгдээрээс гарах 66 децибилийн, үлгэрлэвэл тоос сорогчны чимээтэй адил дуу чимээ сүүлдээ тэсэхийн аргагүй санагдах болж нүүхээс өөр аргагүй болсон байна. Тэрээр одоо гэр бүлийн хамт сарын 1500 долларын түрээс бүхий байранд амьдарч байгаа бөгөөд салхин сэнс барьсан болон эзэмшигч гурван компаниас өөрсдийн амьдралд учруулсан хохиролд 460 мянган долларын нөхөн төлбөр нэхэмжилж байгаа ажээ. Мөн түүнтэй адил шалтгаанаар орон гэрээ орхин нүүсэн 15 гэр бүл байгаа гэнэ.

Дашрамд дурдахад аливаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалт хичнээн ашиг тустай байлаа ч байгал орчин болон ойролцоо оршин суугчдын амьдрал ахуйд ямар нэг хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлдэгийн нэг жишээ энэ юм. Манайд иймэрхүү сөрөг нөлөөллүүд ихэвчлэн малчин хүмүүсийн аж амьдрал дээр илүү тод илэрдэг. Нэг жишээ гэхэд Чоно харайхын гол дээр байгуулагдсан усан цахилгаан станц баруун аймгуудын эрчим хүчийг гадаадаас харьяат бус, хямд, хоргүй эрчим хүчээр найдвартай хангах нөхцөл бүрдүүлж байгаа боловч ойр орчимд малын бэлчээр хомсдож байгаа шалтгаанаар малчин хүмүүсийн эсэргүүцэлтэй багагүй хэмжээгээр тулгарсаар байгаа билээ.


эх үүсвэр; windaction

2 сэтгэгдэл:

Хнн аль аль талдаа бодолцож хийх ёстой юм байна даа

хариулах...

Үүнийг private nuisance гэдэг. Шүүхэд хохиролоо батлаж чадвал эсрэг талаас төлбөр гаргуулах болно. Эерэгээр шийдэгдэх магадлалтай хэрэг байна. Харин 460000 авах нь юу л бол.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх