Хакерууд таны машинд зайнаас халдаж чадна

Вашингтон болон Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар автомашины электрон төхөөрөмжүүдэд холбогдох замаар жолоодлого болон удирдлагын үйлдлүүдэд нэлээд өргөн хүрээгээр хөндлөнгөөс нөлөөлөх боломжтойг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл тоормозыг ажиллагаагүй болгох, хөдөлгүүрийг унтраах, хаалганы цоожыг удирдах зэрэг үйлдлүүдийн удирдлагыг жолоочоос булаан авах боломжтой ажээ. Сүүлийн үеийн автомашинуудад түлшний зарцуулалтыг хянаж хөдөлгүүрийг оновчтой удирдах, дэвшилтэт оношлогоо, үйлдвэрлэл болон дизайныг хялбарчлах, аюулгүйн арга хэмжээ, мөн тохь тух бүрдүүлэх зорилгоор 50-70 микропроцессор агуулагддаг болсон бөгөөд тэдгээрт нийт 100 мб хэмжээ бүхий программ хангамжийн кодууд хадгалагддаг байна.

Мөн хаалганы цоож болон ослын үеийн аюлгүйн ажиллагааны систем нь wireless технологи ашиглан долгионоор удирдагддаг бөгөөд энэ нь автомашинд зайнаас халдах боломжийг олгодог байна. Судлаачид автомашины электрон ситемийн талаар үйлдвэрлэгчдээс ямар нэгэн тусгай мэдээлэл авалгүйгээр тоормосны системийг ажиллагаагүй болгох туршилт хийсний үндсэн дээр дээрх дүгнэлтэд хүрчээ. Мөн цаашид автомашинд иймэрхүү байдлаар халдах боломжийг арилгах, электрон системийн хамгаалалтын теxнологийг боловсруулахаар төлөвлөж байгаа гэнэ.


эх үүсвэр; technologyreview

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх