Хамгийн том дижитал камер

Хавайн аралд дэлхийн хамгийн том дижитал камер бүхий сансрын дуран авайг байрлуулсан байна. Дижитал камер нь 1400 мегапиксел бөгөөд 36 тэргэл сартай тэнцэх хэмжээний тэнгэрийн хэсгийн зургийг нэг дор авах хүчин чадалтай гэнэ. Энэ үзүүлэлтээрээ тэргэл сарны зууны нэгтэй тэнцэх хэмжээний зураг авах чадалтай сансарын Хабл дурангийн WFC3 камераас 3600 дахин илүү байгаа юм. Хэрэв уг камераар авсан 1 ширхэг зургийг 300 dpi нягтаршилтайгаар цаасан дээр хэвлэвэл бейсболын талбайг бүрхэх хэмжээнд хүрэх юм байна.

Pan-STARRS хэмээх тус дурангийн тусламжтайгаар дэлхийд ойртон ирж байгаа 300м-ээс дээш буюу дэлхийн амьдралыг сүйтгэж чадах хэмжээний солирыг илрүүлэх зорилготой ажээ. Мөн нэн шинэ од болон сансарын аливаа хөдөлгөөнт биетийг ажиглахад ашиглах боломжтой юм. Тус камераар 30 секунд тутамд сансар огторгуйн зураг авдаг бөгөөд зөвхөн нэг шөнийн дотор авсан нийт зургийн хэмжээ 1000 DVD-г дүүргэх юм гэнэ шүү.





эх үүсвэр; nationalgeographic

,

4 сэтгэгдэл:

Ene kamer guai odoo nuhur Habl-iig tatan buulgaj tetgevert ni gargahnee.

shine ger chin shn boljee

хариулах...

hubble buuxku bxo. xarin iimerxuu xuchin chadal buxii cameriig puujind zoogood sansar luu yavuulval goyo ym bolno bx daa үүүүүүү үүүүү үүүүү

хариулах...

woooooooooaaaaaaaaaaaw..... yamar goyo yum be.... mongol uls maani shinjleh uhaanii salbart terguuleh hemjeend hureh udur oirhon gedegt itgejiinee... bi shinjleh uhaand nugasgui durtai

хариулах...

Хаблын нэг давуу тал нь сансарт байдаг, дэлхийн агаар мандал нөлөөлдөггүй учир сансарын эрхсүүдийн зургуудыг хамгийн сайн чанартайгаар авч чаддаг, удахгүй пикселийг нь томруулж солих биз.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх