Өмнөд солонгосчууд хойд хилээ роботоор хамгаална

Сүүлийн үед Хойд болон Өмнөд солонгосын харилцаа хүндэрч дайны байдалд ойрхон байгаа билээ. Өмнөдүүд цэргийн болон байлдааны техникийн хүчин чадлаараа хойдуудаасаа хол дутуу байгаа боловч техник, технологийн хөгжлөөр илүү байдлаа давуу тал болгон ашиглахаар зорьж байгаа бололтой. Өмнөд солонгосчууд хилийн шугам дахь харуулын хяналтын болон байлдааны үйл ажиллагаа явуулах чадвартай алсын удирдлагатай роботыг туршиж эхэлсэн байна. Армийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр эхний ийм роботыг Gangwon муж дахь хилийн цэрэггүй бүсийн ойролцоо туршилтын журмаар байрлуулсан байна.

Мөн энэ оны эцэс гэхэд цэрэггүй бүсийн хяналтын бүх постууд болон япон тэнгис дэх усан хилийн ойролцоох 5 аралд тус тус байрлуулахаар төлөвлөж байгаа тухай мэдэгджээ. Уг роботыг бүтээх төслийг Korea их сургууль болон Samsung Techwin компани хамтран 2004 оноос 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. SGR-A1 загварын уг робот нь камер болон К-4 өндөр хурдтай автомат буугаар тоноглогдсон бөгөөд төвлөрсөн удирдлагын системтээр хангагддаг байна. Ажиглалтын камер нь дүрслэлийг тухайн эгшинд нь хяналтын өрөөрүү дамжуулах бөгөөд буу нь зөвхөн хүний удирдлагын дагуу ажиллагаанд ордог байна. Уг роботууд хилийн хяналтыг бүрэн орлож чадахгүй боловч хяналтын түвшинг эрс нэмэгдүүлэх бөгөөд нэг бүр нь 400 сая воны үнэтэй байх ажээ.





эх үүсвэр; chosun.com

,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх