12 тэмдэгт бүхий нууц үг хамгийн найдвартай

12-оос цөөн тэмдэгт бүхий нүүц үг таны мэдээллийн нууцыг бүрэн хамгаалж чадахгүй хэмээн мэргэжилтнүүд нотлож байна. Georgia-ийн Технологийн Судалгааны Хүрээлэн (Georgia Tech Research Institute-GTRI)-д боловсруулсан "encryption cracking software"-ийн шинэ хувилбарт тулгуурлан гүйцэтгэсэн судалгааны үр дүнд хамгийн найдвартай нууц үг нь 12 тэмдэгтээс доошгүй урттай үсэг, тоо, бусад тэмдэглэгээнүүдийг дурын байдлаар дараалуулсан байх шаардлагатай гэнэ. GTRI-ийн ахлах судлаач Joshua Davis-ийн хэлж байгаагаар одоогоор өргөн ашиглагддаг 8 тэмдэгтээс бүрдсэн нууц үгийг 1 минутын дотор л тайлах боломжтой юм.

Хакерууд нууц үг тайлахын тулд автоматаар тасралтгүй ажиллах чадвар бүхий арилжааны зориулалттай код тайлах программууд болон супер компьютерүүдийг ашигладаг байна. Код тайлаx программ нь үндсэн 2 үйлдэл гүйцэтгэх чадвартай байдаг ажээ. Эхнийх нь толь бичгийн хэлбэр болон хүмүүс нууц үгэндээ түгээмэл хэрэглэдэг хэллэгүүд болох 12345 гэх мэт энгийн хувилбарыг тайлдаг бол 2 дахь үйлдэл буюу "муйхар арга" нь 8 тэмдэгтийн дараалсан бүх боломжит хувилбаруудыг зөв нууц үгийг олон хүртэл нэгбүрчлэн шалгадаг байна. "Муйхар арга" нь асар их цаг хугацаа шаарддаг боловч өнөөдрийн байдлаар компютерийн хүчин чадал хангалттай нэмэгдэж ийм төрлийн үйлдэл гүйцэтгэхэд саадгүй болжээ.

Харин 12 тэмдэгт бүхий нууц үгийг "мухайр арга"-аар тайлах боломжгүй байдаг учир нууц үгийг тэмдэгтийн ийм урттайгаар сонгож авах нь найдвартай ажээ. Гэхдээ ийм нууц үг таны мэдээллийг хангалттай удаан хамгаалж чадахгүй бололтой. Учир нь компьютерийн хүчин чадал болон хакеруудын ур чадвар өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа өнөө үед 12 тэмдэгт бүхий нууц үгийг тайлах нь зөвхөн цаг хугацааны л асуудал гэнэ. Мөн тун удахгүй зарим онцгой төрлийн вирусууд таны компьютерийн гарнаас ямар ч урттай, ямар ч хэцүү нууц үгийг хялбархан илрүүлэх чадалтай болох ажээ. Хэрэв таны компьютер гарны товчлуурын даралтыг тэмдэглэж авах чадвартай trojan вирусээр халдварлагдвал ямар ч авралгүй гэнэ.

Joshua Davis-ийн хэлсэнээр мэдээллийн аюулгүй байдлыг хангах буюу нууц үгний хамгаалалтын үйл ажиллагааг, компьютерийн мэргэжилтнүүд болон хакерүүдийн хоорондох муур хулганын хөөцөлдөөнтэй зүйрлэж болно гэж хэлсэн байна. Европийн зарим банкнууд аюулгүй байдлыг найдвартай хангах үүднээс нэг удаагийн нууц үг үүсгэх төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн байна. Зөвхөн нэг удаа хэрэглэх зориулалт бүхий нууц үгнүүдийн багц нь "муйхар арга"-аар тайлахаас сэргийлж чаддаг ажээ. Гэхдээ энэ аргын нууцад хакерууд нэвтрэх нь мөн адил цаг хугацааны л асуудал гэнэ шүү. Дашрамд дурдахад бидэнд ер нь мэдээллийн нууцаа цаашид хамгаалах найдвартай арга олдох болов уу.

эх үүсвэр; TechNewsDaily

,

3 сэтгэгдэл:

хариулах...

muur hulgana 2 iin ali ni uldeh bl

Cаарал хариулав... 3/15/12, 7:03 PM

Квантийн компьютер гарч ирвэл энэ асуудал эцэс болно гэж яригдаж байна даа.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх