"The Unified Extensible Firmware Interface (UEFI) Forum" ашгийн бус судалгааны байгууллага өөрсдийн хөгжүүлж буй UEFI интерфейсийг 2011 оны эхнээс үйлдвэрлэгдэх компьютерүүдэд суурилуулж эхлэх тухай зарлалаа. UEFI нь 2005 оноос Интел компанид зохион бүтээгдсэн бөгөөд сүүлийн 30-аад жилийн туршид бүх төрлийн компьютерүүдэд дангаар суурилуулагдаж ирсэн BOIS (Basic Input/Output System)-ийг орлох юм. UEFI-ийн үндсэн давуу тал нь хэдхэн секундын дотор компьютерийг асааж, үйлдлийн системийг ачаалах чадвартай ажээ. BIOS бүхий уламжлалт компьютерүүдийг асаахад хамгийн багадаа 30 секунд, зарим тохиолдолд хэдэн минутаар тоологдох хугацаа зарцуулдагийг бид мэднэ.
Үйлдлийн системийн ачаалах хугацааг богиносгох асуудал нь программ хангамж үйлдвэрлэгчдийн анхаарлын гадна орхигдож байгаагүй юм. Vista үйлдлийн системийн нэг дутагдалтай тал нь ачаалах хугацаа харьцангуй урт байдаг бөгөөд Windows 7 системд ч мөн адил үүнээс зайлсхийж чадаагүй. Майкрософт компани Windows 8 системдээ дээрх дутагдлыг арилгахаар зорьж байна.Google, стандарт үйлдлийн системийн зарим элементүүдийг хасч богино хугацаанд ачаалж болох Chrome OS үйлдлийн системийг боловсуулж байна. Гэхдээ энэ нь зарим төрлийн программ хангамжийн боломжуудыг хязгаарлах юм. Hewlet packard мөн адил богино хугацаанд ачаалах боломжтой HyperSpace үйлдлийн системийг өнгөрөгч 6-р сараас худалдаалж эхэлсэн.
Гэхдээ үйлдлийн системийн ачаалах хугацаа нь зөвхөн программ хангамжийн хөгжүүлэлтээр бүрэн шийдэгдэх асуудал биш бөгөөд BIOS-ын хүчин зүйлээс голчлон хамаардаг. Тэгвэл компютерийн техник хангамжуудыг танихад харьцангуй урт хугацаа зарцуулдаг BIOS-ийг UEFI-ээр сольсоноор дээрх дутагдлыг бүрэн арилгаж чадах юм. Мөн өмнө нь SSD, MRAM, хослосон хард диск зэрэг ачаалах хугацааг богиносгох зарим оролдлогууд гарч байсан боловч өртөг өндөртэйгээс гадна тэр болгон амжилттай хэрэгжиж чадаагүй юм. UEFI нь системийг ачаалах хугацаа богиноос гадна өртөгийн хувьд хямд байх юм.
эх үүсвэр; TechEYE
Компьютерийг асаахад хэдхэн секунд зарцуулна
2010-10-03
сэтгэгдэлгүй
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх