Дөрвөлжин араа эргэлдэх боломжтой юу

Энгийн бугуйн цагнаас авхуулаад уул уурхайн аварга механизмүүд хүртэлх ихэнх техникт хэрэглэгддэг механик хүч дамжуулах үндсэн хэрэгслүүдийн нэг нь араат дамжуулга билээ. Бидний олонхын төсөөллөөр том жижиг ямар ч араа дугуй хэлбэртэй байдаг, түүнийг чөлөөтэй эргэлдүүлэх цорын ганц нөхцөл нь мөн л энэ дугуй хэлбэр гэж ойлгодог. Тэгвэл модон цагны элдэв гайхамшигтай дизайнаараа нэрд гарсан Clayton Boyer гэгч нөхөр дөрвөлжин, зуйван, бүр загас, амьтны зэрэг төрөл бүрийн хэлбэртэй араанууд зохион бүтээсэн байна. Ийм араанууд эргэлдэнэ гэдэгт итгэмээргүй боловч үнэхээр эргэлдэх боломжтойг дараах бичлэгээс харж болно. Арааны ховилын гүн болон шүдний өндөр, өргөнийг гайхалтай зохицуулан урласнаар элдэв "гаж" хэлбэрийн араануудыг харилцан уялдаатайгаар чөлөөтэй эргэх боломжтой болгожээ.



эх үүсвэр; gizmodo

3 сэтгэгдэл:

хариулах...

Үнэхээр гое хийжээ. Дархан хүн бурхан ухаантай гэж энийг л хэлэх байх.

Блогоо үг үсэггүй хуулж авахын тулд.

settings - basic - export blog - download blog. Ингээд л бүх мэдээ бүх сэтгэгдэлээ хуулаад авна даа.

хариулах...

Гэхдээ энэ нь дугуй хэлбэрээ бодвол илүү их чадал шаардагдана гэсэн үг үү? Бас АҮК гэдэг шиг дугуйгаа бодвол бүрэн ажиллагаа муутай, мөн үү?

хариулах...

Сэтгэгдэл үлдээх