2007 онд Google street view технологи бий болсноос хойш дэлхийн 30 гаруй улсын томоохон хотын гудамжууд болон хурдны зам дагуух зургийг 360 градусын панорама дүрслэл хэлбэрээр үзэх боломжтой болсон билээ. Энэ технологи нь зөвхөн тухайн газар орны дүрслэлийг харуулаад зогсохгүй зар сурталчилгаа, аялал жуулчлалаас авхуулаад олон салбарт шинэ боломжуудыг бий болгож байгаа билээ. Сүүлийн нэг жишээг дурдвал google street view-д суурилсан андройд гар утасны навигацийн программ хангамжууд бүтээгдэж нийтийн хүртээл болж эхлээд байна.
Google street view нь зөвхөн хүн ам төвлөрсөн томоохон хотуудын дүрслэлийг харуулдаг байсан бол саяхнаас түүхийн зарим дурсгалт газрууд болон хүссэн бүхэн очиж үзэх боломжгүй байгалын олон өнгө төрх бүхий газруудын дүрслэлээр өргөжиж эхэлсэн байна. Энэ удаад алдарт Stonehenge, Помпей хот, Антарктид тивийн цас мөсөн гадарга, Бразилийн ширэнгэ ой, Альпийн нуруу зэрэг үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой болжээ.
Дашрамд дурдахад манайхан ч бас гүүглийнхнийг хүлээлгүйгээр Ulaanbaatar street view хийхийг оролдож эхлэн, Улаанбаатар хотын авто замын томоохон уулзваруудын 360 градус панорама дүрслэлийг гүүглэтэй адил зарчимаар газрын зурагт харуулж байсан боловч харамсалтай нь хэсэг хугацааны өмнөөс тодорхойгүй шалтгаанаар дүрслэлүүд хасагдсан байсан.
эх үүсвэр; MailOnline
"Google street view" өргөжин тэлсээр
2010-10-05
сэтгэгдэлгүй
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх