Цаг хугацааны аялагч байгаагүй

1928 онд бүтээгдсэн Чарли Чаплины "Цирк" киноны сурталчилгааны нэгэн бичлэг youtube-ийн үзэгчдийн дунд шуугиан тариад байгаа билээ. Энэ тухай мэдээллийг саак, сонин.мн болон бусад гадаад сайтуудаас дэлгэрэнгүй үзэж болно. Мэдээллүүдэд ирландын кино найруулагч George Clarke зэрэг нөхдүүд бичлэгт дүрслэгдсэн эмэгтэйг гар утсаар ярьж байна, улмаар цаг хугацаагаар аялагч өнгөрсөн үед очиж кинонд тоглосон хэмээн нотлохыг оролдож байгаа тухай дурдаж байна.

Үнэхээр цаг хугацаагаар аялагч байсан уу. Ямар нэгэн хүчин зүйл, эсвэл хэн нэг нь гар утсыг зохион бүтээгдэхээс нь хагас зуун жилийн өмнө түүнд бариулав уу. Бичлэгээс хар хувцастай эмэгтэй үнэхээр гар утас барьж байгаа мэт чихнийхээ ойролцоо гараа байрлуулан явж байгааг, инээмсэглэх зэргээр гар утсаар ярих үед л үйлдэгдэх толгой, нүүрний зарим хөдөлгөөнийг ажиглаж болно.

Харин Вашингтон их сургуулийн түүхч Philip Skroska энэхүү шуугианыг эцэс болгох, магадгүй цорын ганц үнэн байж болох хариултыг өгч байна. Бичлэгт дүрслэгдсэн эмэгтэйн барьж явсан зүйл гар утас бус, "сонсголын аппарат" байжээ. Philip Skroska-ийн үзэж байгаагаар уг эмэгтэй 19-р зууны дунд үеэс сүүл үеийн хооронд хэрэглэгдэж байсан сонсголыг дэмжих бүрээ хэлбэрийн аппарат чихэндээ барьж явсан байна.

Мөн эмэгтэй 50 орчим настай учир өмнөх зууны үед олж авсан сонсголын аппаратаа 1928 он хүртэл хэрэглэсэн байж болох бүрэн магадлалтай гэж нэмж хэлжээ. Тухайн үеийн сонсголын аппарат болон эмэгтэйн зургийг харьцуулан үзвэл энэхүү хариулт үнэнд ойрхон очсоныг харж болно. Мөн үүнтэй төстэй аппарат дэлхийн 1, 2-р дайны үед ашиглагдаж байсныг эндээс үзэж болно. Харин сонсголын электрон аппарат дэлхийн 2-р дайны өмнөхөн зохион бүтээгдэж маш цөөхөн тоогоор ашиглагдаж байсан байна.




эх үүсвэр; msnbc

,

9 сэтгэгдэл:

Нэг асуулт байнаа. Баруун талын багананд байгаа бусад сайтуудаас гээд мэдээлэлүүдийг ямар widget ашиглаж ингэж харуулж байгаа вэ. Олон төрөл сайтуудын мэдээ харагдаж байна. Яаж ингэж гаргаж ирсэнээ зааж өгч болох уу?

http://www.google.com/reader/shared/06111018290068503795 энэ таны гүүгл ридэр хуудас байгаа. Би өөрийнхөө гүүгл рийдэр хуудасийг яаж ингэж харах вэ.

хариулах...

Энэ баруун багананд харагдаж байгаа бусад сайтаас гээд хэсэгийг яаж хийсэн бэ. Зааж өгч болох уу?

http://www.google.com/reader/shared/06111018290068503795 энэ таны гүүгл рийдэр хуудас шиг би өөрийнхийгөө хэрхэн харах вэ?

хариулах...

Энэ нь Google reader-ийн Shared items буюу онцолсон мэдээллээ бусадтай хуваалцах боломжийг олгодог функц юм. Google reader-т subscribe хийсэн сайт, блогуудын бичлэг болгоны дорхи сонголтууд дунд Share гэсэн сонголт байгаа. Энэ сонголтыг хийсэн бүх бичлэгүүдийг ялган блогтоо widget хэлбэрээр оруулсан нь асууж буй "бусад сайтуудаас" widget юм. Мэдээж ямар ч бичлэгийг Share гэж сонгоогүй тохиолдолд юу ч харагдахгүй.

Үүнийг блогтоо оруулахын тулд Google reader-ийн зүүн талын цэснээс Shared items гэдгийг сонгоно. Дараа нь дэлгэцийн баруун талд байгаа sharing settings рүү орно. Хамгийн дээр талын сонголтоос Public (Anyone can... -г сонгоно. (Өөрийнхөө Shared items-ийг харахын тулд Preview your shared items... гэдгийг дарах хэрэгтэй.) Дараа нь "Choose a style for your shared items page", "Choose a custom URL" сонголтуудыг хийгээд хамгийн доод талын Add a clip-ийг дарахад харгалзах код гарч ирнэ. Үүнээс цааших нь ойлгомжтой байх гэж бодож байна.

Эсвэл Google reader-ын Home товчийг дараад баруун доод булан гарч ирэх Add to blogger-ийг дарж кодийг шууд авч болж байна. Гэхдээ энэ сонголт заримдаа харагддаггүй юм. Өнөөдөр чиний асуултыг хариулахын тулд зарим мартсан зүйлсээ сэргээхээр ганц 2 блог эргүүлж явахдаа нэг шинэ зүйл мэдэж авлаа. Юу гэхээр RSS feed зөвшөөрдөггүй сайт, блогийн бичлэгийг ч бас Share хийж болдог юм байна. Үүний тулд мөн адил зүүн цэснээс Shared items-ийг сонгоод дараа нь баруун талд гарч ирэх Note in reader-ийг web browser-ийнхаа toolbar луу чирээд оруулчихдаг юм байна. Firefox бол Bookmarks toolbar дотор. Тэгээд уншиж буй дурын сайтын дурын бичлэгийг Note in reader дараад л share-лээд байж болох юм байна.

Shared items widget нь цөөхөн стилтэй, загвар нь блогийн өнгө, дизайнтай нийцэхгүй байсан учир JavaScript-ийг би өөрчлөх гэж оролдсон юм. Үүний тулд кодийг хуулж аваад бага зэрэг өөрчлөөд үүний дагуу хадгалахад болж байна. Widget-ийн код дотроо мэдээж шинэ URL-ээрээ өөрчилнө.
Амжилт хүсье.

хариулах...

Гар утас нь ч юу юм бэ. Ер нь бол цуурагчид гайхалтай цуурна шүү дээ

хариулах...

За их баярлалаа. Нэг шинэ юм сурч авлаа. Тун хэрэгтэй мэдээлэл байна.

хариулах...

Энэ ингэж болох болов уу. Миний гүүгл рийдэрт миний сонгосон сайтуудын бичлэгүүд нэмэгдэж байдаг. Нэмэгдсэн бичлэг бүр автоматаар өөрөө share хийгдээд миний http://www.google.com/reader/shared/16845802209217708697 энэ хуудсанд өөрөө автоматаар нэмэгдээд явуулаад байх тохиргоо байдаг болвуу.

Би энэ blogchid.com ийгоо илүү боловсронгуй болгох гээд л үзээд байгаан.

хариулах...

Манайхаар заваараа орохыг хүсье.

хариулах...

vlmedeh; Энэ тохиолдолд Shared items бус Blogger-ийн үндсэн Gadget-ийг ашиглан хялбархан оруулж болно. Design хэсгийн Add gadget-аар ороод Basics дотроос Blog list-ийг сонгоно. Гарч ирсэн цонхны доод хэсэгт байгаа Add a blog to your list-г дараад Import subscriptions from Google Reader-г сонговол өөрийнхөө Google reader-ийг хэсэгчлэн болон бүгдийг нь оруулж болно. Мөн шинэ бичлэгүүд нэмэгдэх бүр автоматаар шинэчлэгдэж харагдана.
ZAYA; окэ, уул нь блогт чинь шинэ бичлэг нэмэгдэх болгонд гүүгэл рийдэрээр уншаад байгаа л даа...

хариулах...

Hgjny тийм байналээ. Шэеред ийг ашиглан блргчид.ком ыг хийсэн хэхэ.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх