Энэ робот зараа юу, Lady Gagа-гийн малгай юу, эсвэл зүгээр л нимбэгний шүүс гаргаж авах шинэ арга уу. Та бид тэр болгон хараад байдаггүй энэхүү гайхалтай дүрслэлийг компьютер график сонирхогчид хялбархан бүтээчих мэт санагдаж болох боловч энэ удаад гарт баригдаж нүдэнд үзэгдэх химийн бодис ашиглаж бүтээжээ. Соронзон орны үйлчлэлээр хэлбэр дүрсээ хувиргах онцлог шинж чанартай ферро соронзон шингэн (ferrofluids) хэмээх бодисыг неодум, ган, борын хольц бүхий материалын үүсгэсэн соронзон оронд байрлуулан элдэв хөдөлгөөнт дүрслэлийг бий болгодог бөгөөд уг бодисыг ашиглан хийсвэр урлагын бүтээлүүд хүртэл хийгддэг байна. Ферро соронзон шингэн нь соронзон шинж чанартай нано бүтцүүдийн холимог бөгөөд хорт хавдарын шинжилгээнд зориулагдах микроскопын хэлбэр дүрсээ өөрчлөх чадвартай линз хэлбэрээр ашиглагддаг ажээ.
Эх үүсвэр; NewSceintist Зугаа, Мэдээлэл
3 сэтгэгдэл:
gaixaltai! bur bujiglejiishd!
huuye nice nice duraaraa baina aa
Баярлалаа, төмөр соронзон шингэн ч олон гайхамшигт хүргэж, биологи хими физик астрономид эргэлт авч ирнэ гэж боддог доо.
Шингэн соронзон, шингэн төмрийн судалгаа нээлт нь *шингэний соронзон механик*-н салбарыг үүсгэсэн шигээ нано төвшний олон гайхамшигт биднийг хүргэнэ гэж итгэдэг дээ! 🇲🇳😍🇲🇳
Сэтгэгдэл үлдээх