2010 оны теxнологийн салбарын онцлох 10 үйл явдал

2010 оныг эргэн дүгнэхэд зөвхөн технологийн шинэчлэлтийн жил бус олон шинэ технологи нас бие гүйцсэн жил болж өнгөрлөө. Энэ жил нийгмийн сүлжээ зөвхөн үүсч бий болоод зогссонгүй, бидний эмээ нар хүртэл фэйсбүүкт бүртгүүлсэн жил боллоо. Энэ жил Гүүгэл аварга том болоод зогссонгүй, давамгайллаа хадгалахын төлөө тэмцсэн жил байлаа. Энэ жил даралтат дэлгэц бүхий үүрэн төхөөрөмжүүд түгэн дэлгэрсэн жил бус, компьютерийн хэрэглээнд үндсэн өөрчлөлт гарсан жил байлаа. TechNewsDaily сайт 2010 онд техник, технологийн салбарт болсон 10 онцлох үйл явдлыг нэрлэж байна.


10. Andre Geim, Konstantin Novoselov нар графений судалгаагаар Нобелийн шагнал хүртэв
Бидний өдөр тутам хэрэглээний ихэнх бүтээгдэхүүнүүдэд их бага хэмжээгээр агуулагддаг полиэтилин хэмээх хуванцар материалыг 1933 онд анх нийлэгжүүлэн гаргаж авсан байдаг. Өөрөөр хэлбэл хуванцар нь өнгөрөгч зууны голлох үүрэгтэй материал байсаар ирсэн билээ. Тэгвэл  21-р зууны буюу квантын электроник, нано технологийн эрин үед голчлон ашиглагдах түгээмэл материал нь графен (graphene) юм. Иймдээ ч Andre Geim, Konstantin Novoselov нарын 2004 оноос эхлүүлэн хийсэн графений судалгаанд Нобелийн шагнал олгосон нь энэ оны технологийн салбарын онцлох үйл явдлын нэгэнд тооцогдож байна.


9. Андройд болон Айфон утас хэрэглээнд нэвтрэв
Блакбери , Айфон сүүлд Гүүгэлийн гар утаснууд худалдаанд гарсанаар хөдөлгөөнт утасны үйлдлийн системийн өрсөлдөөнд нэгэн шинэ дэвшил болсон билээ. Аpple-ийн анхлан нэвтрүүлсэн даралтат дэлгэцийн технологид Adobe Flash-ийн боломжуудыг нэгтгэснээр Андройд үйлдлийн систем Айфоноос илүү өргөн хэрэглээ бүхий гар утасны үйлдлийн систем болоод байна.


8. Нийтэд зориулан хямдрал үзүүлэх сайтууд ихэнх үйлчилгээг 25 хувь хямдруулах болов
Энэ санаа маш энгийн боловч өмнө нь хэн ч хэрэгжүүлж байгаагүйгээс олон хүнийг гайхашруулсан билээ. Технологийн шинэ санаачлагыг маш бага хэмжээгээр нэвтрүүлсэн сайтууд интернет массын дийлэнхийг эзлэх болж, хөдөлгөөнт хямдралын картууд хумс засахаас авахуулаад бейсболийн тэмцээний тасалбар, рестораны захиалгын үйлчилгээг хүртэл хамрах болов. Энэхүү үйл ажиллагаа ихэвчлэн хүмүүсийн ажил, амьдралд ойр орон нутгийн бизнест чиглэж байна.


7. Зугаа цэнгэлийн ертөнц 3 хэмжээсээр хэмжигдэх болов
Жэймс Камеруны хөх муурны сүргийг харахаас өмнө бидний ихэнх нь гурван хэмжээст дэлгэцийн бүтээлийн тухай мартсан байсан гэхэд хилсдэхгүй. 2010 оны эхээр Аватар кино гарч, CES-2010 үзэсгэлэнд 3D телевизорууд танилцуулагдсанаас эхлэн медиа төхөөрөмжүүдийн чиг хандлагад томоохон өөрчлөлт гарлаа. Бүх цаг үеийн түүхэнд хамгийн их орлоготой кино, мөн дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын тоглолтод хүртэл нэвтэрч шинэ технологи эргэлт буцалтгүй ирсэнээ зарлалаа.


6. Хятадууд ховор элементийн экспортод хориг тавив
Та xэзээ нэгэн цагт xenotime, aeschynite хэмээх бодисуудын тухай сонсож байсан уу? Зөвхөн Интел компани болон АНУ-ын армийхан л энэ материалыг мэддэг байсан гэхэд болно. Учир нь Айпадаас авахуулаад пуужингийн залуурын системд хүртэл тэдгээр ховор элементүүдийг агуулах чипнүүд ашиглагддаг. Энэхүү элементийн хамгийн том экспортлогч нь Хятад улс юм. Америкчуудад хэрэгцээ бий, гэтэл нөөц нь хятадуудад байдаг. Энэхүү тэнцвэргүй байдал нь батлан хамгаалахынхны санааг зовоодог ч хятадын монопол түр зуурын л явдал юм. Учир нь АНУ-д хэд хэдэн уурхайг аль хэдийн ашиглаад эхэлчихсэн бөгөөд хятадаас авдаг хэмжээг нөхөхөд хэдхэн жил л шаардагдах болно.


5. Гүүгэл босс хэвээр байхын тулд төлбөр төлөх болов
Гүүгэлийхэн дэлхийн хамгийн том хайлтын систем, хамгийн олон зочинтой сайт, хэдийгээр маргаантай ч дэлхийн хамгийн эрх чөлөөт компанийг бий болгосныхоо дараа л титэм өмссөн толгой хүндэддэг гэдгийг ойлгов. Гүүгэл хятадуудын кибер довтолгоо, Фэйсбүүк зэрэг өрсөлдөгчдөөс ирэх халдлага, европын зарим байгууллагын үл итгэх байдлын эсрэг тасралтгүй тэмцсээр нэгэн оныг үдэж байна. Веб сайтын шүүлтүүрийн асуудал дагалдсаар байсан боловч хятадын зах зээлд нэвтэрч чадлаа. Хамгийн их толгой өвтгөсөн асуудал нь зарим жижиг компаний үл итгэсэн гомдлын мөрөөр 11-р сард европын холбоонд шалгагдсан явдал бөгөөд тэрбум долларын торгууль төлж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.


4. WikiLeaks Америкчуудын хөлнөөс чирэгдэв
Daniel Manning нууц материалуудад нэвтрэх эрхтэй жирийн нэгэн дүнсгэр америк цэрэг байсан билээ. Гэхдээ тэр Assange-тай хамтран WikiLeaks-ийг байгуулсанаас хойш интернетэд түймэр асаагч болон хувирсан юм. Assange швед дэх түүний оромжноос цэргийн болон дипломат баримт бичгүүдийг 2010 оны турш интернетээр тараалаа. Ихэнх баримд бичгүүд хэвшил болсон уламжлалт мэдээнүүдийн ард ямар нууц агуулагдаж, засгийн газарт ямархуу илтгэл илгээгдэж байдгийг илчиллээ. Мөн хятадын хакерийн довтолгооны түвшинг илрүүлж, АНУ болон Афганистаны албан ёсны хар тамхины тээвэрлэгчдийн хоорондын хэлхээ холбоо болон энгийн иргэд рүү хийсэн нисдэг тэрэгний довтолгоог олон түмэнд дэлгэв. WikiLeaks-ийн үйл ажиллагааны үр дүнд Обамагийн засаг захиргаа Холбооны засгийн газрын ажиллагсдыг дээрх төрлийн мэдээллийг уншихыг хориглон, Америкийн нисэх хүчнээс Нью Иорк Таймс сонины вэб хуудсанд хийгдэх хандалтыг хааж, онлайн сэтгүүлзүйн ирээдүйг бүрхэгдүүллээ.


3. Нийгмийн сүлжээ дэлхийг бүрхэв
Нийгмийн сүлжээ зөвхөн дунд сургуулийн сурагчдаар хязгаарлагдсангүй. Мөн зөвхөн цагийн гарз байхаа болилоо. 2010 онд ерөнхийд нь хэлбэл нийгмийн сүлжээ, тодорхойлбол Фэйсбүүк зөвхөн залуусын хэрэглээ байхаа больж телефонтой эн зэрэгцэх олон нийтийн харилцааны хэрэгсэл боллоо. Түүнийг үндэслэгч Mark Zuckerberg Тайм сэтгүүлийн оны хүнээр шалгарч, түүний тухай 2 ч киноны бүтээл хийгдлээ. Оны дунд үеэс Фэйсбүүкийн хэрэглэгчдийн тоо 500 саяд хүрч, Friendster зэрэг ижил төрлийн бусад сайтууд азид голлон саяар тоологдох хэрэглэгчдийнхээ тоог хадгалсаар байна.


2. Компьютер үзэгдэхээ больж эхлэв
2010 оноос өмнө таблет компьютерийн зах зээл огт байсангүй. Айпад худалдаанд гарсанаас хойш таблетууд хөдөлгөөнт интернетийн зах зээлд нөөтбүүкийг давж гарлаа. 2010 оноос өмнө хэрэглэгчид үүлэн компьютерийн тухай анзаарж ч байсангүй. Тэгвэл одоо энэ тухай Майкрософт компани зар сурталчингаандаа дурдах болж Амазон үүлэн компьютерийн график картийг санал болгож байна. Эдгээр нь нийлээд компьютерийн хэрэглээний шинэ цаг үе ирсэнийг зарлаж байна. Судлаачдын 20 жилийн өмнө тамааглан хэлж байсан зүйл биелэлээ олж компьютертээ баяртай гэж хэлэх цаг боллоо. Учир нь жилийн дараагаас компьютер бүтээгдэхүүн байхаа больж үйлчилгээ болон хувирна.


1. Stuxnet - кибер дайны ажиллагааг шинэ шатанд гарсаныг харуулав
Интернет нь Америкийн батлан хамгаалах яамны бодлогын хүрээнд цөмийн дайнд ч тэсэн үлдэх чадвартай холбооны хэрэгсэл бүтээх буюу цэрэг дайны зориулалттайгаар анх бий болсон билээ. Үүсэн бий болсоноос хойших хэдэн жилийн туршид кибер дайны шинжээчид интернэтийг зөвхөн зэвсэглэлийн чанартайгаар ашиглана хэмээн таамаглаж байв. Дахин хэдэн жил өнгөрөхөд мэдээллийн хулгайгаас илүүтэйгээр, вэб хуудсыг тохиолдлын чанартайгаар эвдэх, зарим нэг үйлчилгээг хязгаарлах чанартай довтолгоонд өртөхөөс хэтэрч байсангүй. Харин энэ онд ердийн пуужинтай адил үүрэг зориулалт бүхий Stuxnet хэмээх кибэр зэвсэг бий болов. Бид malware програмуудыг хэн зохион бүтээсэн тухай мэдэхгүй ч Ираны цөмийн зэвсгийн програм хангамж гэх мэт урьдчилан төлөвлөгдсөн байг онилж байгааг мэднэ. Ираны уран баяжуулах станцуудыг ажиллагаанаас гаргахаар програмчилагдсан Stuxnet програм барилгын дээвэр дээр тэсрэх бөмбөг хаяхтай адилаар цөмийн байгууламжуудыг жагсаалаас гаргаж байсан билээ. Харин нэг ч хүний амь хохирсонгүй, мөн хаанаас вирус илгээснийг хэн ч төсөөлж чадсангүй. Stuxnet-ийн довтолгооны дараа Иранчууд цөмийн байгууламжуудынхаа үйл ажиллагааг сэргээж чадсан боловч энэ үйл явдал нь дайн байлдааны ажиллагаанд гүнзгий өөрчлөлт орж байгааг харуулав. Нөгөө талаас 10 жилийн турш төсөөлж, урьдчилан хэлж байсан кибер дайны тухай онолыг амьдрал дээр батлалаа. Stuxnet 1 ба 0-оор буу зэвсэгийг эвдэж устгаж болдог гэдгийг харуулж кибер дайн газар, агаар, усан дээр болдог дайн байлдаантай адил бодит зүйл болон хувирлаа.



Эх сурвалж; TechNewsDaily

,

4 сэтгэгдэл:

Сонин шүү тээ, энэ технологийн хөгжлийг бид нар гүйцэхээ байлаа. Дөнгөж сая ганц жилийн өмнө нөүтбүүкээ сайжруулаадахсан чинь таблет гараад ирлээ. Гэртээ 3Д тв аваагүй бол хүн биш болох байх даа удахгүй. Гар утас мутасны тухай ярилт алга, ганц 2 жил хүлээж байгаад бүүр сайныг нь гарахаар авдаг юмуу яадгийн, iPhone маань одоо бүр 4-5р үе нь гарчихсан явж ч байх шиг. Одооны хүүхдүүд удахгүй desktop PC-г энэ юун авдар вэ гээд гайхах байх даа. Саяхан 2 хүүхэдтэйгээ "Гэртээ ганцаараа-1" үзэж байлаа л даа. Kevin кассет приставканд хийгээд кино үздэг дээ. Тэгсэн чинь манай 2 хүүхэд "Энэ юу хийгээд байгаан, энэ юу юм бэ?" гэж асуугаад. Дээр үед CD DVD чинь ийм том байсан байхгүй юу гэж тайлбарлаж өгөхдөө л техник технологи асар хурдтай өөрчлөгдөж байгааг мэдэрлээ шүү. 6 настай хүүхэд кассет гэдэг зүйлийг огт мэдэхгүй амьдралдаа хараагүй өсөж байна шд.

хариулах...

Нөүтбүүк авахаа больдог ч юмууу хэхэ

хариулах...

Өнгөрсөн түүхээс ажиглахад видео камер, си ди тоглуулагч, зургийн аппарат зэрэг ахуйн хэрэглээний зүйлс дундажаар 7 жил тутамд шинэчлэгдэж байсан байх юм. Харин энэ жилийн хувьд хэтэрхий олон шинэ төхөөрөмжүүд богино хугацаанд нэгэн зэрэг амьдралд нэвтэрчээ. Энэ жил тийм их онцлог жил байв уу, эсвэл бид энэ жилийг л онцолж анхаараад байна уу. 3-н хэмжээст телевизорын тухайд миний хувьд тийм ч их таалагдаагүй, авах сонирхол нэг их төрөхгүй л байна. Зориулалтын шилгүйгээр үзэж болдог дараагийн шатных нь л юу юм гэхээс. Нөүтбүүкний тухайд блог бичих мэтийн энгийн буюу ахуйн хэрэглээнд таблет хамаагүй илүү тохиромжтой санагдсан. Хятадын хямдхан мөртлөө аятайхан таблетүүд гарсан байна лээ. Гэхдээ авахдаа тулвал адилхан хүлээж байгаад илүү сайныг нь гарсаны дараа авна гэж бодно.

хариулах...

Гайхалтай.

6 дахь юм л манайд гарч ирэхгүй бол Бид ч хол байх шиг байна тээ. Хэдэн сайхан Пэнтүүм 3 олоод дарчуул хэдэн жилийн дараа үнэ хүрч мэдэхээр бочлоо шүү кк,
Сайхан мэдээл байнаа

Г...н

хариулах...

Сэтгэгдэл үлдээх