Барилга угсралтын нүсэр ажлыг өргөгч крангүйгээр гүйцэтгэнэ гэвэл төсөөлөхийн аргагүй зүйл билээ. Орчин үед даац болон өргөх өндөрийн хамгийн оновчтой харьцаа бүхий цамхаг кранууд хэдэн арван давхар хүртэлх өндөртэй барилгуудын хийцийн материалуудыг зөөвөрлөхөд голлох үүргийг гүйцэтгэж байна. Барилга барьж эхлэхийн тулд эхлээд кран босгох шаардлагатай нь мэдээжийн хэрэг юм. Харин тэр өндөр крануудыг хэрхэн босгодог бол. Цамхаг төрлийн кранууд "өөрийгөө угсрах чадвар"-тай байдаг бөгөөд өргөх өндөрийг уртасгахад шаардлагатай хэсгүүдийг суурилуулан үндсэн их биеийг тухайн кранаар өөрөөр нь өргүүлэн угсардаг байна. Краныг босгох буюу хэрхэн "өөрийгөө угсарч" байгааг дараах хурдасгасан бичлэгт үзүүлжээ.
Кран гэснээс дэлхийн хамгийн том цамхаг краныг хятадууд бүтээж энэ оны 3 сараас ашиглаж эхэлсэн байна. Хөх мөрний гүүрүүдийн засварын ажилд зориулан Zoomlion компаний бүтээсэн D5200-240 загварын аварга кран 240 тонн хүртэл жинтэй ачааг 210 м өндөрт гаргах чадвартай юм. Зүйрлэвэл нас бие гүйцсэн 60 зааныг 70 давхар барилгын оройд нэгэн зэрэг өлхөн гаргачихаж чадах юм байна.
Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж халифа ч мөн адил цамхаг краны тусламжтайгаар баригдсан.
Технологи
3 сэтгэгдэл:
Компүүтрийн дэсктопны зурган дээр байдаг чулуунуудыг крангүй цаг үед яаж өргөж тавьсан болоо ?
Харь гарьгаас хүн ирж барьсан энр гээд ярьдаг байж билээ хэхэ
Г...н
Стөүнхэнжийн тухай яриад байна уу? Крангүйгээр хэрхэн барьсан тухай үнэн нууцыг одоогоор хэн ч мэдэхгүй байна. Зарим нөхдүүд сагс хэлбэрийн модон байгууламжийн тусламжтай зөөж байрлуулсан гэх мэтчилэн таамагладаг юм байна лээ.
hund yum orgohoor sum ni deeshilj dooshilj baigaag anzaarch bna uu eniig ingedeg baih gej bodoj baisan ch anzaarch baigaagui yum bna
Сэтгэгдэл үлдээх