General motors компаны автомашин угсралтын үйлдвэр

Үйлдвэрлэлийн технологийн нууцыг хадгалах үүднээс дийлэнх компаниуд автомашин болон бусад төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагааны фото зураг авах болон дүрс бичлэг хийхийг зөвшөөрдөггүй бөгөөд иймэрхүү мэдээллүүд хомс байдаг. Харин General motors компаний АНУ-ын Detroit-Hamtramck хотууд дахь үйлдвэрийн угсралтын шугамын видео бичлэг бидэнд автомашины угсралтын үйл ажиллагаатай танилцах боломжийг олгож байна. Энэхүү үйлдвэр 278,000 метр квадрат талбайтай бөгөөд өнгөрөгч сарын 30-наас эхлэн Chevrolet Volt загварын цэнэглэх боломжтой хосломол хөдөлгүүрт автомашиныг үйлдвэрлэж эхлээд байна. Мөн үйлдвэрлэлийн шугамын гар ажиллагаатай хэсгийн фото зургийг эндээс үзэж болно.




эх сурвалж; wired

,

2 сэтгэгдэл:

Youtubeiig uhval BMW, Benzn geed evropiin ihenh uildveruudiin mash olon bichileg bii.

хариулах...

Мэдээлэл өгсөнд баярлалаа. Олон нийтэд зориулсан дүрс бичлэгүүдэд ихэвчлэн үйлдвэрлэлийн ерөнхий дүр зургийг л хэсэгчилэн харуулдаг. Харин дээрх бичлэгт миний бодлоор арай дэлгэрэнгүй, угсралтын эхлэлээс төгсгөл шат хүртэл бүрэн хамарч чадсан мэт санагдсан учир онцолсон болно. Цаашид бичлэгт ямар үг хэллэг хэрэглэхээ сайтар тунгааж байж дахин иймэрхүү алдаа дутагдал гаргахгүй байхыг хичээеэ.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх