Карнегийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэлхийн экологийн тэнхимийн судлаачид Чингэс хааныг байгальд хамгийн ээлтэй булаан эзлэгч байсан гэж үзэж байна. Тэдний хийсэн судалгаагаар 13-аас 14-р зууны үед оршин тогтнож байсан монголын эзэнт гүрний үед 40 сая хүний амь үрэгдэж, их хэмжээний газар нутгийн боловсруулсан хөрсийг ой болон хувирах нөхцөл бүрдүүлсэнээр нийт 700 сая тонн нүүрсхүчлийн хийг агаар мандалаас зайлуулсан гэдгийг тогтоожээ. Энэ нь өнөөгийн дэлхийн нефтийн нэг жилийн хэрэглээнээс үүдэлтэй нүүрсхүчлийн хийн хаягдалтай тэнцэх юм. Нөгөө талаас түүхэнд хүний нөлөөлөөнөөс үүссэн хамгийн том "дэлхийн хүйтрэл" хэмээн нэрлэж байна.
Судалгааны хүрээнд европын "хар үхэл", хятадын мин гүрний уналт, америк тивийн булаан эзлэлт зэрэг дэлхийн түүхэнд хамгийн олон хүний амь сүйдсэн үйл явдлуудыг хамруулсан бөгөөд тэдгээр нь тодорхой хэмжээгээр хүн амын сийрэгжилт үүсгэн, ойг сэргээж, нүүрс хүчлийн хийг бууруулах нөхцөл болж байсан боловч дэлхийн хуурай газар нутгийн 22 хувийг эрхшээлдээ оруулж байсан монголчуудын цуст булаан эзлэлт бүхэн бүтэн зууны турш үргэлжилж хамгийн их нөлөөллийг үзүүлжээ. Судалгааны багийн ахлагч Julia Pongratz-ын хэлсэнээр үйлдвэржилтийн эрин үед нүүрс болон газрын тосыг их хэмжээгээр шатааснаас шалтгаалан дэлхий дулаарал эхэлсэн гэх үзэл бодол нь нийтийг хамарсан төөрөгдөл бөгөөд хүмүүс хөдөө аж ахуй эрхлэх зорилгоор ойг устгаж, дэлхийн ногоон бүрхэвчийг өөрчилж эхэлсэн 1000 жилийн өмнөөс үүдэлтэй гэжээ.
эх сурвалж; mailonline Технологи
10 сэтгэгдэл:
Сонирхолтой юмаа
Энд бас нэг юм байна http://news.discovery.com/earth/mongols-vikings-and-romans-connected-to-climate.html
Миний бодолтой адил л юм байна. Би нэг харгис юм бодоод байдаг шүү. Бурхан мэдвэл намайг гэсгээх байх даа. Энэ хүн ам нь дэлбэрчих гээд байгаа Хятад Энэтхэг 2-ын хүн амаас жаахан цөөлөх юмсан гэж. Зөвхөн хятад энэтхэг хүн л тусдаг өвчин гараасай гэж хэхэхэ. Түй түй түй, муу ёр.
Гэхдээ байгаль дэлхий нэг өдөр л цэвэрлэгээ явуулах байх гэж би бодоод байдаг юм.
угаасаа байгаль өөрөө цаанаасаа зохицуулаад өгнө өө. эрт орой хэзээ нэгэн цагт хүн төрөлхтөн учруулсан хор хөнөөлөө хэд дахин эргүүлэн төлөх л болно.
харин тэр цаг нь тун дөхөж байгаа.
bishee bish, hen tegjiigaan
Сар шинийн мэнд. Онд мэнд тарган тавтай оров уу? Хурдан эргэж ирээрэй.
Танай гэр бүлийнхэн зүгээр үү? Атомын станцаас хэр хол байдаг вэ? Нэг хэсэгтээ наашаа эндээ ирэхгүй юу дөө. Мэнд байгаагаа дуулгаарай, санаа зовоод байна.
Сайн уу Пүүжээ. Та нар зүгээр үү юу болж байна. Мэнд яваагаа дуулгаарай.
Санаа тавьж, асууж сураглаж байсан сайбар андууддаа баярлалаа. Би болоод манайхан сайн байгаа, ямар нэгэн гамшигт өртөөгүй болно. Ингэхэд Пүүжээ гэж хэн бэ?
Өө бишээ Сааралаа хэхэ. Эсэн мэнд сайн байгаа бол яамайдаа
Сэтгэгдэл үлдээх